Хурга тэднийг хариулах болно
Илчлэл 7:1-17
“Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд өөд хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ.” (17)
1. Аврал Бурханд бий (1-12)
Есүст хамаарах 144000 хүн (Илч 14:1-5). Төгс тоо бүхий Израилчууд нь Бурханы итгэмжит зарц нарыг төлөөлж байна. Үндэстэн, овог, хэлтэн бүрээс цугласан үй олон хүмүүс нь зовлонгийн дунд ч Есүст итгэмжит байгсад юм. Тэд Есүсийн цусаар өөрсдийгөө угааж, гэм нүглээ уучлуулсан, шинэ гэрээгээр өөрсдийгөө бүсэлсэн хүмүүс юм. Тэдгээр үй олон хүмүүс Бурханы сэнтийн өмнө зогсож авралын төлөө Түүнд магтаал, талархал өргөцгөөж байв. Халлелуяа, Баярлалаа Есүс!
2. Бурхан тэдний нулимсыг арчиж өгөх болно (13-17)
Энэ бол диваажингийн төрх байдал юм. Зөвхөн Бурхан л бидний жинхэнэ бамбай, хамгаалалт болох ба Хурга болсон Есүс биднийг хоньчилсоор байх болно. Бурхан хүн нэг бүрийг хувьчлан мэддэг ба мөнхөд халамжлан хариулах юм. Тэр биднийг амийн усны булгууд уруу хөтөлдөг. Бидний нүднээс урсах нулимс бүрийг зөөлнөөр арчиж, үнэхээр биднийг тайвшруулдаг.
Залбирал: Эзэн минь! Бидэнд гайхамшигтай амлалтыг өгөн мөнхөд Тантай хамт байж, магтах боломж олгосонд талархаж байна. Нядлагдсан Хурга болох Есүс Та биднийг хоньчилдогт талархаж байна.
Нэг үг: “Хурга Есүс бидний Хоньчин”