Өдөр бүрийн хоол /2020.05.19/

ЭНЭ НЭГЭН СИОНД ТӨРСӨН

Дуулал: 87:1-7
Гол эшлэл 87:6

“Эзэн хүмүүсийг бүртгэх үедээ тоолж, “Энэ нэгэн тэнд төрсөн” гэнэ (6)”

1. Сионы талаар сүр жавхлант юмс яригддаг. (1-3)

Иерусалимын сүм Сион ууланд баригдсан байдаг. Энэ нь хүмүүс тахилын цусаар гэмээ уучлуулахаар ирдэг, мөн энэрэлт бөгөөд зөвт Бурхан эдгээр хүмүүстэй хамт байж тэдэнд амь ба амьдралынх нь зорилго чиглэлийг өгдөг газар байсан.
2. Эзэн бүртгэнэ (4-7)
Бурхан дуулалчаар дамжуулан энэ дэлхийд тавьсан Түүний эрхэм зорилго юу болохыг хэлж байна. Сионд төрсөн гэдэг нь Бурханаар хайрлагдсан ба сонгогдсон хүмүүс гэсэн утгатай. Энд Бурхан харь үндэстнүүдээс хүмүүсийг дуудах бөгөөд тэд Бурханы хүмүүс болно гэдгийг хэлж байна. Бурхан өөрийн номондоо Египет, Вавилион, Ром, Грек, Хятад, Америк, Солонгос хэнийг ч гэсэн ялгалгүй бичих ба эдгээр нь “Сионд төрсөн нэгэн” билээ. Есүсээр дамжуулан Тэр бүх үндэстнээс хүмүүсийг дуудаж, Түүний амлалтын хүмүүс болгохыг хэлж байна. Есүст итгэдэг хэн ч гэсэн дахин төрж, Бурханы гэр бүл буюу Сионд төрсөн нэгэн болох юм.
Залбирал: Эзэн, өчүүхэн намайг ч гэсэн өөрийн амийн номондоо багтаасанд баярлалаа. Есүсийн сайн мэдээг дэлхийд түгээхэд туслаач.
Нэг үг: Бүх хүмүүст Сайн мэдээ

өмнөх нийтлэл2020 оны Марк 7-р хичээл (05.24)
Дараагийн нийтлэл2020 оны Марк 6-р номлол (05.17) Галаа Петр