Шинэ дарсыг шинэ туламд
Марк 2:18-28
Гол эшлэл 2:22
1. Фарисайчууд яагаад Есүсийн шавь нарыг буруутгасан бэ(18)? Тэд яагаад мацаг барьдаг байсан бэ(Леви 23:27, Матай 6:16, Лук 18:12)?
2. Есүсийн шавь нар яагаад мацаг барих хэрэггүй вэ(19)? Харин хэзээ мацаг барих вэ(20)? Есүс яагаад Өөрийгөө хүргэнтэй зүйрлэсэн ба итгэгчийн амьдрал ямар байх ёстой вэ?
3. Яагаад шинэ давуугаар хуучин дээлэн дээр нөхөөс тавьдаггүй вэ(21)? Шинэ дарсыг яагаад хуучин туламд хийдэггүй вэ(22)? Шинэ даавуу, хуучин дээл, шинэ дарс, хуучин тулам зэрэг тус бүр юуг зааж байна вэ?
4. Есүс аль талаараа шинэ дарс болох вэ? Бид шинэ дарс болсон Есүсийг хүлээж авахын тулд яах ёстой вэ? Бид яавал шинэ тулам болж чадах вэ?
5. Есүсийн шавь нар яагаад дахин буруутгагдсан бэ(23)? Фарисайчууд шавь нарын үйлдлийг юу гэж үзсэн бэ(24)?
6. Есүс шавь нараа хэрхэн өмгөөлсөн бэ(25-26)? Давид тавиг талхыг идсэн ч яагаад буруутгагдаагүй вэ(1 Самуел 21:1-6)?
7. Амралтын өдөр ба хүн, мөн амралтын өдөр ба Есүс нь ямар харилцан хамааралтай вэ(27-28)? Амралтын өдрийн Эзэн Есүсийн тухай хэлээрэй.