2020 оны Ефес 12-р хичээл (03.22)

Итгэгчийн гэр бүл ба Нийгмийн амьдрал


Ефес 6:1-9
Гол эшлэл 6:1

  1. Хүүхдүүд эцэг эхдээ ямар үүрэгтэй вэ(1а, Гэт 20:12, Сур 1:8, 30:17)? Яагаад ингэх хэрэгтэй вэ(1б)? Эзэн дотор дуулгавартай бай гэсэн нь ямар утгатай вэ?
  2. Хүүхдүүд эцэг эхдээ ямар хандлагтай байх хэрэгтэй вэ(2)? Тэгэхэд ямар ерөөлийн амлалт байна вэ(3, Дх 5:16, Гэтлэл 20:12)?
  3. Эцэг эх нь хүүхдүүдээ яаж хүмүүжүүлэх хэрэгтэй вэ(4, Сур 13:24, 22:6,15, 29:15, 23:13,14)? Яагаад хүүхдүүдээ цочоон уурлуулж болохгүй вэ(Колостой 3:21)?
  4. Боолууд эзэддээ ямар сэтгэлээр дуулгавартай байх хэрэгтэй вэ(5-7, Колосой 3:23,24)? Яагаад ингэх вэ(8)? Эзэд боолуудад яагаад хамаагүй хандаж болохгүй вэ(9, Мт 7:12, Колойсой 4:1)?
  5. Дээрх 5:22-6:9-д нөхөр эхнэр, эцэг эх ба хүүхдүүд, эзэн боол хоорондын харилцаан дахь нийтлэг зарчим нь юу вэ? мөн дэлхийн зарчмаас хэр ялгаатай вэ?
өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2020.04.11/
Дараагийн нийтлэл2020 оны Ефес 11-р номлол (03.15) Эбэ Матай