БУРХАНЫ ХАЙР ЭНЭРЭЛ АМЬ АМЬДРАЛААС ИЛҮҮ
Дуулал 63:1-11
Гол эшлэл: 5
“Чөмөг өөхөнд юм шиг, сэтгэл минь цатгалан бөгөөд, ам минь баясгалант уруулаар магтаалуудыг өргөнө.”
1. Таны хайр энэрэл амь амьдралаас илүү (1-5).
Энэ бол хайрын дуу. Давид энэ үед оргодол байсан ба цөлд нуугдаж байв. Гэвч тэр хааны ордон, хүний амар тайван, хүний хайрыг хүсэмжлээгүй. Тэр Бурханаар цангаж байсан. “Өө Бурхан, Та бол миний Бурхан, эртлэн би Таныг хайх болно, усгүй, хуурай ангамал газарт сэтгэл минь Танаар цангаж, бие махбодь минь Таныг хүсэн тэмүүлнэ. ” Бурханы хайр нь амь амьдралаас ч илүү. Бурхангүйгээр олсон хүний алдар, амжилт нь хүний сэтгэл зүрхийг хэзээ ч хангадаггүй. Бурханы хайр миний гүн хэрэгцээг хангадаг.
2. Орон дотроо би Таныг санана (6-11).
Зарим хүмүүс хар дарж аймшигтай зүүдэлдэг. Зарим нь бүх л шөнийн турш зурагт үзэн өнгөрөөдөг. Гэвч Бурханыг санаж, Түүнийг бодож, шөнө ч Түүнтэй яригч хүн нь амар тайван, баяр хөөр, айдсаасаа чөлөөлөгдөн эрх чөлөөг мэдрэнэ. Тэр бидний зүрхэнд дуу өгөх болно.
Эзэн, дэлхийн зүйлсийг хайж байгаа сүнс минь ханадаггүй. Би Таныг хайж байна. Миний сүнс, бие махбодь зөвхөн Таных. Таны хайр амь амьдралаас ч илүү. Уруул минь Таныг магтана.
Нэг үг: Бурханы хайр энэрэл амь амьдралаас илүү