ГЭМШСЭН, ДАРУУ СҮНСТЭЙ ХҮНТЭЙ ХАМТ БАЙДАГ БУРХАН
Исаиа 57:1-21
“Сүнсэндээ даруутай нь, гэмшсэн нэгэнтэй нь Би өндөрт, ариун газарт оршдог.” (15б)
1.Ялзралын хөвгүүд (1-13)
Израиль ард түмэн Бурханд үйлчлэхийн зэрэгцээ хиймэл шүтээнд ч үйлчлэв. Хиймэл шүтээн шүтвэл заавал эр эмийн харилцааны гажуудсан байдлыг авчирдаг. Садар самууныг үйлдэх нь хиймэл шүтээнд үйлчлэх нэгэн арга юм. Мөн хиймэл шүтээн нь хүний эрхэм нандин чанарыг үл тоомсорлож устгадаг. Тиймээс тэд өөрсдийнхөө хүүхдийг хүртэл тахил болгон өргөдөг байв. Тэд бол илбэчин эмийн хөвгүүд, садар самуун янхнуудын үр сад байв. Хиймэл шүтээнд зэрэг үйлчилдэг хүний хашгирсан гуйлтыг Бурхан хэзээ ч сонсохгүй. Хиймэл шүтээн бол салхинд шууд хийсэх хоосон зүйл юм. Амьд Бурханаас л эмээж, түүнд мөргөн үйлчлэх хэрэгтэй.
2.Гэмшсэн нэгний зүрхийг амьдруулагч Бурхан (14-21)
Бурхан бол мөнх амьдрагч бөгөөд Түүний нэр нь Ариун билээ. Энэ Бурхан өндрөөс өндөрт, ариун газарт оршин байдаг.(15) Юуны өмнө Тэрээр гэмшсэн, даруу сүнстэй хүнтэй хамт байдаг. Бурхан гэмийг жигшдэг ч, өөрийн гэмийг чин сэтгэлээсээ илчлэн Түүний өршөөлд найддаг хүнийг орхидоггүй. Хичнээн адгийн гэмийг үйлдсэн ч сэтгэл зовнин гэмшдэг даруу сүнстэй хүнийг Бурхан ивээж, зүрхийг нь амьдруулж өгдөг. Мөн Бурхан гашуудагсдын сүнсийг тайвшруулан эдгээж, амар тайвны замаар хөтлөх болно. Харин өөрийнхөө гэмийг хүлээн зөвшөөрдөггүй бардам хүнийг зайлуулна.
Залбирал: Эзэн минь, Намайг сүнсний хольцтой байдлаас аварч өгөөч. Би гашуудан гэмших сэтгэлээр Таны өмнө очиж байна. Та намайг өршөөн эдгээж, зүрхийг минь амьтай болгож өгөөч.
Нэг үг: Гэмшсэн даруу сүнстэй хүнтэй хамт байдаг Бурхан