Өдөр бүрийн хоол /2025.01.10/

НАД УРУУ ЭРГЭГТҮН

Исаиа 44:1-23

“Би чамайг аварсан учир над уруу эргэгтүн.” (22б)

1.Горхины хажуу дахь улиангар мэт ургана. (1-5)
Израиль өөрсдийн гэмээсээ болж Бурханы шийтгэлийг авах болов.(43:28) Харин Бурханы тэдэнд хандсан хайр нь үнэн ч, итгэмжит учраас ангаж цангасан тэдэн дээр ус асгаж, хуурай газар дээр гол урсана. Тэд болон тэдний үр ач нарын дээр ариун сүнсийг асгаж ивээснээр тэд горхины хажуу дахь улиангар мэт өвсөн дотор ургах болно гэж амлаж байна.(3,4) Гэмд унсан Өөрийн ард түмнийг Бурхан түр савааддаг боловч удахгүй амьдрал болон сүнсийг нь элбэг дэлбэг болгодог энэрэнгүй хайрын Бурхан билээ.
2.Над уруу эргэгтүн (6-23)
Израиль Бурханы хараалыг авах болсон нь хиймэл шүтээнд үйлчилсэн гэмээс нь болсон. Тэд өөрсдийхөө Хаан болон Аврагч болох түмэн цэргийн Эзэн, эхлэл болон эцэс болдог цорын ганц үнэн Бурханыг юу ч ярьж чадахгүй, ирээдүйн юмсыг ч мэдэхгүй, зөвхөн шүтээнийг бүтээж өөрсдийг нь аврах Бурхан гэж дагасан.(7-17) Ингэж хоосон шүтээнийг дагадаг гол шалтгаан бол Бүтээгч Бурханыг хүлээн зөвшөөрөхгүй өөрийнхөө дураар амьдрах гэсэн бардам сэтгэлтэй учраас юм.
Бурхан ийм тэдний гэмийг ухааруулсныхаа дараа ийнхүү хэлж байна. “Би чиний хилэнцийг өтгөн үүл мэт, чиний нүглийг үүл мэт хөөсөн. Би чамайг аварсан учир над уруу эргэгтүн.”(22) Бурхан Есүс Христийн загалмай дээр асгаруулсан цусаар дамжуулан биднийг дэлхийн шунаг сэтгэл болон хиймэл шүтээнийг дагадаг гэмээс аварсан. Тиймээс энэ Бурхан уруу эргэж, Түүний агуу хайрыг магтан дуулснаар Түүнийг алдаршуулах хэрэгтэй.(23)
Залбирал: Эзэн минь, Дэлхийн хоосон зүйлсийг дагаж байсандаа гэмшиж байна. Би Таныг л өөрийн Аврагч Хаанаа болгож, Танд үйлчилж амьдарна гэж шийдэж байна.

Нэг үг: “Би чамайг аварсан учир”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.01.09/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.01.11/