ҮЗЭГТҮН, БИ ШИНЭ ЗҮЙЛ ХИЙНЭ
Исаиа 43:14-28
Үзэгтүн, Би шинэ зүйл хийнэ. Одоо тэр нь бий болно.(19а)
1.Цөлд гол урсана. (14-21)
Бурхан бол Израилийн ариун Нэгэн бөгөөд Аврагч Эзэн юм.
Мөн Бүтээгч ба Хаан нь юм. Энэ Бурхан шинэ зүйлийг хийх учраас Израиль урьдын юмыг дурсах хэрэггүй бөгөөд өнгөрсөн юмыг ч бодох хэрэггүй юм. Тэгвэл Бурханы хийх шинэ зүйл нь юу вэ? “Учир нь Би Өөрийнхөө сонгосон хүмүүсийг ундаалахын тулд зэлүүд нутагт ус өгч , цөлөөр гол урсгав.” (20) Энэ нь Бурхан Мессиаг илгээж, Түүгээр дамжуулан Ариун Сүнсийг өгөхийг зааж байна. (Иохан 7:37-39 )
Дэлхийн эд хөрөнгө болон муу ёрын сүнс захирч байх үед бидний амьдрал говь цөл, зэлүүд тал мэт байдаг. Харин Бурхан ийм дэлхийд шинэ зүйлийг бүтээж, хүмүүст Ариун Сүнсийг цутгана гэж байна. Бидний төлөө ийм агуу зүйлийг үйлддэг Бурханыг магтъя.
2.Би Өөрийнхөө төлөө чиний хилэнцийг арилгана.(22-28)
Израиль маш их хайр ивээл авсан боловч Бурханыг дуудахгүй, харин ч эсрэгээр төвөгшөөж байв. Тэд Бурханыг хүндэтгэхгүй, Түүнд үйлчлэхгүй байв. Гэвч Бурхан Өөрийнхөө нэр алдрын төлөө тэдний гэм буруу, алдаа зөрчлийг ариусгаж, эргэн дурсахгүй гэж байна. Израильд ийм хайр ивээл авах ганц ч зөв зүйл байгаагүй. Харин тэднийг ийнхүү өршөөж, ивээж буй нь үнэхээр Бурханы хэмжээлшгүй их хайр ивээл билээ. Бурхан гэмтэй бидний үйлсийг хараад шийтгэхгүй , харин ч Есүсийн загалмайн үйлсээр дамжуулан өршөөл ивээлийг өгч байна. Энэ нь бидний хувьд үнэхээр баяртай явдал юм.
Залбирал: Эзэн минь, Цөл мэт хатаж хоосорсон байсан миний амьдрал шинэ зүйлийг бүтээж, шинэ амьдралаар амьдруулж байгаад талархаж байна. Мөн ганц ч зөв байхгүй гэмтэй намайг өршөөсөн Таны агуу хайрыг магтъя. Одоо ч гэсэн бүтээж буй Таны авралын ажилд оролцохыг гуйж байна.
Нэг үг: “Шинэ зүйл хийдэг Бурхан”