Өдөр бүрийн хоол /2025.01.11/

БҮТЭЭГЧТЭЙГЭЭ МАРГАЛДАГЧИД

Исаиа 45:1-13

“Бүтээгчидтэйгээ маргалдагчид хөөрхий еэ….Шавар нь ваарчиндаа “Чи юу хийж байна вэ?’гэж хэлэхүү?”…(9)

1.Корешээр дамжуулсан аврал (1-8)
Бурхан Корешийг тослон босгосноор бүх ард түмнийг түүний өмнө сөхрүүлэх болно. Хэдийгээр Кореш Бурханы тухай мэддэггүй боловч Бурхан өөрийн ард түмэн Израилийн төлөө түүнийг нэрээр нь дуудан “Миний хоньчин”(44:28), “Миний тосолсон хүн”(1) гэсэн хүндэт цолыг өгч байна.(4) Тэрээр харь хүн боловч Израйлийн аврагч болж байна. Бурхан ингэж байгаа нь түүгээр дамжуулан Израилийг аварснаар зөвхөн Эзэн Бурхан л Аврагч гэдгийг харуулахын тулд юм.(3, 4, 6) Ер нь хүмүүс олон янзын авралын зам хайж болно гэж боддог. Гэвч авралыг Бурханы зөвшөөрсөн Есүс Христэд итгэх итгэлээр олж чадна. (Үйлс 4:12)
2.Шавар ба ваарчин (9-13)
Израиль үндсэрхэг үзэл ба бардам зүрхнээсээ болж Корешээр дамжуулан аврагдана гэсэн үгийг хүлээн зөвшөөрөөгүй. Гэвч шавар өөрийг нь бүтээсэн ваарчинд “Намайг яагаад ингэж хийж байна вэ?” гэж хэлж чаддаггүй билээ. Бурхан Израилийг Вавилоны гарт өгч шийтгэж буй нь, мөн Корешээр дамжуулан тэднийг аварч байгаа нь Бурханы туйлын эрх мэдэл юм. Иймээс төлөв даруугаар Бурханы эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Залбирал: Эзэн минь, Таны төгс эрх мэдэлтэй гэдэгт итгэж байна. Бидний төлөө ажилладаг Таны эрх мэдэлд итгэж, ямар ч үед Таны тааллыг төлөв даруугаар дагаж чадахад туслахыг гуйж байна.

Нэг үг: Би бол Эзэн

 

 

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.01.10/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.01.13/