НАДААС ӨӨР АВРАГЧ БАЙХГҮЙ
Исаиа 43:1-13
“Би, зөвхөн Би бол Эзэн мөн бөгөөд Надаас өөр аврагч байхгүй.” (11)
1.Бүү айгтун. (1-7)
Израиль зовлонгийн өмнө айн чичирч байв. Ийм Израильд хандан Бурхан Өөртэй нь тэд ямар харилцаатай байгааг ухааруулж байна. Бурхан бол тэднийг бүтээж, аварсан Нэгэн билээ. Бурхан Израилийг нэрээр нь дуудаж, төлөөс төлж аварсан. Өөрөөр хэлбэл тэд бол Бурханы өмч юм. Иймээс Бурхан Израилийг хариуцаж, хамгаалах болно. Голоор туулахад ч, гал дундуур явахад ч ширхэг үсийг нь ч гэмтээхгүй хамгаална. Бурхан Израилийг маш их хайрлаж, үнэтэй, хүндтэй гэж тооцдог. Иймээс тэд айх хэрэггүй. Өнөөдөр ч гэсэн Есүсийг өөрийн аврагчаар хүлээн зөвшөөрдөг хэн ч Бурханы хүүхэд болно. (Иохан 1:12 ) Мөн шинэ Израиль болно. (1Петр 2:7-10 ) Тэгээд Бурхан Өөрийн үнэ цэнэтэй эрдэнэ мэт нандигнан хайрлана.
2.Та нар бол Миний гэрч (8-13)
Бурхан биднийг Христийн нандин цусаар аварч, Өөрийн эзэмшил болгосон зорилго нь юу вэ? Учир нь Бурханы гэрч болж, Бурхан л амьдралын цорын ганц Аврагч гэдгийг гэрчлүүлэхийн тулд юм. Мөн Өөрийг нь таниулж, итгүүлж, зөвхөн Бурхан бол Эзэн гэдгийг ухааруулахын тулд билээ.
Залбирал: Эзэн минь, Та намайг бүтээгээд нэрээр минь дуудаж, Есүс Христээр дамжуулан аварч, Өөрийнхөө өмч болгосонд баярлалаа. Би Таныг улам их таньж мэдсэнээр Таны гэрч, Таны зарцаар хэрэглэгдэхийг гуйж байна.
эг үг: “Зөвхөн Бурхан бол Эзэн бөгөөд Аврагч”