Өдөр бүрийн хоол /2025.01.07/

МИНИЙ СОНГОСОН НЭГНИЙГ ХАРАГТУН

Исаиа 42:1-9

“Миний сэтгэлд таалагддаг Миний сонгосон нэгнийг харагтун.”(1)

1.Миний өргөмжилсөн зарц (1-4)
Өнөөдрийн зарлиг бол хожим ирэх Мессиа Есүсийн зан чанар ба ажил үйлсийн тухай зөгнөл юм. Энэ дэлхийд зарцын дүрээр ирсэн Есүс нь гэмтнүүдийг захирахаар бус, харин тэдэнд үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд Ариун Сүнсний хүч чадлаар олон гайхамшигтай ажлуудыг бүтээж, Бурханы өмнө чимээгүй, төлөв даруугаар ажиллассан. Тэрээр гэмээсээ болж бяцлагдсан хулс мэт доройтсон сүнсийг хугачихгүй. Мөн асаж ядан буй зул шиг найдваргүй харагддаг сүнсийг ч унтраахгүй.(3) Хичнээн бузар гэмтэн байсан ч Есүс хүртэл найдвар тавин заавал амьдруулахын төлөө зүтгэдэг. Ямар ч ноцтой асуудал тулгарсан Есүс зүрх алдахгүй, бяцарч үгүй болохгүй. Эцэст нь Тэр үнэн ба зөвт байдлаар энэ дэлхийд зөв шударгыг тогтоосноор бүх хүмүүсийн хүсэл найдвар нь болсон.
2.Үндэстнүүдийн гэрэл (5-9)
Есүс бол үндэстнүүдийг гэрэл юм. Харь үндэстний гэрэл болсон Есүс сохрын нүдийг нээнэ. Гяндангаас хоригдлуудыг гарган эрх чөлөөтэй болгож, харанхуйд суугчдыг шоронгоос гаргана. Хүн гэмээсээ болж байнга цөхрөл шантрал, муу хувь заяанд хүлэгдэн амьдардаг. Харин Есүс ийм хүмүүсийн авралын гэрэл нь болно. Есүс бидний авралын гэрэл болсноор Өөрийн нэр ба алдраа харуулна.

Залбирал: Эзэн минь, Гэмээс болж доройтон сохорсон намайг аврахаар ирсэнд баярлалаа. Би зөвхөн Танд бүх хүсэл найдвараа тавьж амьдарна. Мөн намайг харь үндэстний гэрлээр хэрэглэж өгөөч.

Нэг үг: “Бяцлагдсан хулсыг хугачдаггүй Есүс”

өмнөх нийтлэл2024 оны 1 Петр 2-р хичээл (01.12)
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.01.08/