ИЗРАИЛИЙН АРИУН НЭГЭН ДОТОР БАЯСНА
Исаиа 29:1-24
“Даруу нэгний баяр хөөр Эзэний дотор өсөн нэмэгдэж, хүн төрөлхтөний үгээгүйчүүд Израилийн Ариун Нэгэн дотор баясна. ” (19)
1. Сохор болсон Ариел (1-13, 15, 16)
Ариел (Иерусалим) яг сохор хүн шиг байв. Тэд зөнчдийн үгийг хүлээн авдаггүй байв. Тэд ингэж сохор болсон нь тэдний хуурамч байдлаас нь болсон юм. Тэд амаараа Бурханыг хүндлэвч, зүрх нь Түүнээс хол байсан.(13) Тэд “Хэн биднийг харах юм бэ?” гээд харанхуй газарт мууг үйлдэв.(15) Ингэж тэд Бурханыг үл ойшоов. Хуурамч байдал нь биднийг сүнсээр мэдрэмжгүй, сүнсний хараагүй болгодог. Хүн юу гэсэн ч Бурханы өмнө амьдрахад л Бурханы үгийг ухаарч, сүнсээр сэрэмжтэй байх болно.
2. Тэр өдөр сохрын нүд харах болно (14, 17-24)
Гэвч тэр өдөр гайхамшигтай зүйлийг бүтээх болно. Тэр өдөр сохруудын нүд харж, дүлий нь Бурханы үгийг сонсох болно.(18) Төлөв даруу нэгэн нь Эзэнээс болж улам баярлаж, Ариун Нэгэний нэрийг нандигнах болно. Сүнсээр төөрөлдөж байсан нь үнэнийг мэдэж, үгсийг шүүмжилж байсан нь ч үгийг хүлээн авах болно.(24) Есүсийн загалмайн зам бол Бурханы бүтээсэн хамгийн гайхамшигтай үйлс билээ. Бурхан үүгээр дамжуулан энэ дэлхийн мэргэн ухаан, бодлуудыг мунхаг болгож, харин Өөрт нь итгэн найдагчдыг аврах замыг нээсэн. (1Коринт 1:19-21) Бурханы зөвшөөрч өгсөн авралын зам болох загалмайд цовдлогдсон Христийг харахад сүнсний чих онгойж, нүд хараатай болно.
Залбирал: Эзэн минь, Хуурамч амьдралаар амьдарч, зүрх маань Бурханаас хол байсандаа энэ цагт гэмшиж байна. Есүсийн загалмайн үнэнийг ухааруулж, миний сүнсний нүд, чихийг нээж өгөөч.
Нэг үг: Загалмайн гайхамшигтай үнэн