Өдөр бүрийн хоол /2024.12.13/

НЭГ ЧУЛУУГ СУУРЬ БОЛГОСОН БУРХАН

Исаиа 28:1-29

“Үзэгтүн. Би Сионд нэг чулууг тавина. Тэр нь шалгагдсан бөгөөд бат тавигдсан суурийн булангийн үнэт чулуу юм.” (16a)

1. Бардамнасан Ефраим (1-4)
Ефраим нь тухайн үед Самарийн нийслэл байв. самари нь үржил шимтэй газраар бардамнаж байлаа.(1) Тэд Бурханд алдрыг өргөхийн оронд архинд умбаж, өөрсдөөрөө сайрхаж байв. Ийм тэдэн уруу Бурхан хүчит Ассирыг явуулж, тэдний бардам титмийг гишгэх болно. Тэгээд Өөрт нь найдлага тавьсан үлдэгсдийн цог жавхлант титэм нь болно. Бурхан ихэмсэг бхрдам сэтгэлийг хамгийн их жигшдэг. Бурханы өгсөн ивээл амжилтаар бардамналгүй, харин Бурханыг санан талархаж амьдрах хэрэгтэй.
2. Булангийн үнэт чулуу (5-29)
Иудагийн ноцтой асуудал нь удирдагчдын асуудал байв. Тахилч, зөнч гэх мэт сүнсний удирдагчид нь дарсанд найгаж, архинд алмайрч ялзрав.(7) Ялангуяа тэд Исаиа зөнчөөр дамжуулан өгч буй Бурханы үгийг бардам зүрхээсээ болж үл ойшоон сонсохгүй байв. Тэд үхэлтэй гэрээ байгуулж, хуурмаг явдал ба заль мэхийг өөрсдийнхөө хоргодох газар болгов.(15) Хуурмаг явдал ба заль мэхийг түшиглэх нь түр зуур тус болж байгаа мэт санагдавч жинхэнэ тус биш юм. Үнэн шудрага Бурхан худал хуурмагийн хоргодох газрыг цохиж, бүх газрыг шийтгэхээр шийдсэн. Гэвч шийтгэх нь Бурханы зорилго биш бөгөөд гагцхүү шийтгэлээр дамжуулан бидний гэмийн хальсыг авч цэвэршүүлнэ. Мөн Бурхан бидний төлөө үнэнээр шалгагдсан Нэгэн чулууг зөвшөөрөн, бат тавигдсан суурийн чулуу болгоно.(16) Энэхүү булангийн үнэт чулуу бол амьд чулуу болсон Есүс Христ билээ. (1Петр 2:4-6 ) хэн нь ч энэ Есүсийг хүлээн зөвшөөрвөл шийтгэлийн дунд ч сөнөөгдөхгүй болно.
Залбирал: Эзэн минь, Одоог хүртэл бардам зүрхээр худал хуурмаг явдлыг хоргодох газраа болгон амьдарч байсандаа гэмшиж байна. Зөвхөн Есүс Христ дээр бат суурийг тавихад туслаач.

Нэг үг: Есүс бол шалгагдсан бат суурь

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.12.12/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.12.14/