Өдөр бүрийн хоол /2024.12.12/

ЭЗЭН БИ БОЛ ЦЭЦЭРЛЭГЧ

Исаиа 27:1-13

“Эзэн Би түүний хамгаалагч. Би түүнийг эгшин бүр усалдаг.” (3a)

1. Бүх ертөнцийг жимсээр дүүргэнэ (1-6)
Тэр өдөр Эзэн хүчтэй Сатаныг устгана.(1) Тэгээд Өөрийн эзэмшил болсон усан үзмийн тариалангийн талбайн тухай дуулах болно. Бурхан Өөрөө цэцэрлэгч болж, цаг ямагт усалж, хэн ч түүнийг гэмтээхгүйн тулд өдөр шөнөгүй хамгаална. Мөн нохойн хошуу ба өргөс мэт хогийн ургамлыг ч устгана. Үүний үр дүнд юу болох вэ? “Ирэх өдрүүдэд Иаков үндэслэж, Израиль нахиалан цэцэглээд, бүх ертөнцийг жимсээр дүүргэнэ.”(6) Израиль хэдийгээр зохистой сайхан үр жимс гаргаагүйгээс болж шийтгэгдсэн боловч тэр өдөр сайхан үр жимсээр бүх ертөнцийг дүүргэх болно. Энэ нь Бурхан Өөрөө тариачин болсон учраас юм. Бидний амьдрал усан үзмийн талбайтай адилхан юм. Бурхан миний амьдралыг удирддаг. Тэр “Тариачин” болоход миний амьдрал хүсэл найдварын дотор нахиалан цэцэглээд, амийн үр жимсээр дүүрэн байх болно.
2. Хөөгдсөн хүмүүс буцан ирнэ (7-13)
Бурхан Израилийг зохио хэмжээгээр шийтгэснээр тэдний зөв бусыг хэлтрүүлж, гэм нүглийг нь өлшөөв.(8) Тэр үед хиймэл шүтээнд үйлчилж байсан бүх хотууд шохойн чулуу мэт бутарч, хоосон цөл мэт болно. Тэр өдөр харь газар уруу хөөгдсөн Иаковыг цуглуулан, тэд Иерусалимын ариун уулан дээр амьд Бурханд мөргөх болно.(13)

Залбирал: Эзэн минь, Та миний амьдралын “Тариачин” болсонд баярлалаа. Би Таны дотор дахин нахиалан цэцэглэж, үр жимс гаргахад туслаач.

Нэг үг: Миний амьдралын Тариачин бол Бурхан

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.12.11/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.12.13/