ИСАИАГИЙН АМИЛАЛТЫН ИТГЭЛ
Исаиа 26:1-21
“Таны үхэгсэд амилж, тэдний цогцос босно.” (19a)
1. Бодол санаагаар бат зогсогч хүнийг хамгаалах Бурхан (1-15)
Бодол санаагаараа бат зогсогч хүнийг Бурхан төгс амар тайван дотор хамгаална. (3) Энэ найдахад зүрх сэтгэлээрээ тэнгэрийн хаанчлалын амар тайвныг эдэлнэ. Ийм хүн нь Эзэний шийтгэлийн үед ч Эзэнийг хүсэн хүлээж, шөнө харанхуй цагт ч Эзэнийг шаргуу эрэлхийлнэ. (8, 9) Эзэний шийтгэлээр дамжуулан зөв явдалд суралцана. Ийм хүмүүсийн төлөөх Эзэний зүтгэл нь маш их байдаг. Ийм хүний төлөө Эзэн бүхнийг бүтээнэ. (12)
2. Эзэний үхэгсэд амилна (16-21)
Израиль бол тахилч улс учраас дэлхийн үндэстнийг төрүүлэх ёстой байв. Гэвч тэд жирэмсэлж, шаналан зовсон боловч тэдний төрүүлсэн зүйл нь хоосон салхи мэт ямар ч авралыг биелүүлж чадаагүй. Үүнээсээ бол бүх газарт шийтгэл буун ирж үхэл ноёрхов. Тэдэнд ямар ч хүсэл найдвар үгүй байв. Харин ийм үед Исаиа Бурханыг харав. Тэгээд үхэгсэд амилна гэсэн хүсэл найдвартай болов. “Таны үхэгсэд амилж, тэдний цогцос босно.” (19а) Бурхан бол үхэгсдэд шинэ амийг өгдөг амилалтын Эзэн юм. амилалтын хүсэл найдвартай байвал ямар ч айдасгүйгээр үүргээ итгэмжтэй гүйцэтгэж чадна.
Залбирал: Эзэн минь, Үхлийн сүүдэр бүрхсэн энэ газарт амилалтын шинэ амийг бүтээж байгаад талархаж байна. Би амилалтын итгэлээр Таны өгсөн үүргийг биелүүлнэ.
Нэг үг : Амилалтын итгэлээр дэлхийн ард түмнийг төрүүлэх болно.