Хаанд мөргөсөн мэргэд
Матай 2:1-12
Гол эшлэл: 2:11
1. Есүс хэзээ хаана мэндэлсэн бэ(1а)? Тэр үеэр ямар хүмүүс Иерусалимд хэнийг хайж ирсэн бэ(1б-2а)? Тэд “Иудейчүүдийн Хаан” мэндэлснийг яаж мэдсэн төдийгүй хайж, урт зам туулсан тэднээс юу сурах вэ (2б)? (Тоо 24:17)
2. Мэргэдийн үгийг сонссон Херод хаан болон бүх иерусалимчууд яагаад бачимдсан бэ(3)? Эш үзүүлэгчдийн бичсэнийг үзвэл Христ хаана мэндлэх ёстой вэ(4-6)? Хуучин Гэрээнд зөгнөгдсөн Христ нь хэн бэ(6б)?
3. Херод хаан мэргэдийг нууцаар дуудаж юу асууж, юу хүссэн бэ(7-8)? Ингэж буй түүний далд санаа юу вэ? Мэргэд Есүсийн мэндэлсэн газарт хэрхэн хүрч чадсан бэ(9)? Тэднийг удирдсан одны тухай хэлээрэй. Тэр од ямар хүмүүсийг Христ уруу удирддаг вэ? Өнөөдөр биднийг Христ уруу удирддаг од нь юу вэ? (2Тм 3:15)
4. Мэргэд одыг хараад хэр баярласан бэ(10)? Яагаад тэгж их баярласан бэ? Бид яавал жинхэнэ баяр хөөрийг эдэлж чадах вэ?
5. Мэргэд очоод юу хийсэн бэ (11)? Мөргөл (worship) гэж юу вэ?(Ром 12:1, 1Ко 10:31, Мк 12:29,30)
6. Тэд Есүст хүндэтгэн мөргөсний дараа юуг өргөсөн бэ(11б)? Тэдний өргөсөн эрдэнэсийг үзвэл Есүсийг хэн гэж итгэж хүлээн зөвшөөрсөн бэ? Бяцхан Есүсийн амийг Бурхан хэрхэн хамгаалсан бэ(12)?