ГЭМШЛИЙН САЙН МЭДЭЭГ ТУНХАГЛАСАН ДАГАЛДАГЧИД
Марк 6:1-13
Чухал зүйл 6:12
“Тэд зүг бүрт явж хүмүүс гэмших ёстойг тунхаглав.”
1. Есүсээс татгалзсан нутгийнхан нь (1-6)
Есүс дагалдагчдийнхаа хамт өөрийн өссөн нутагтаа ирэв. Амралтын өдөр синагогт эрх мэдэлтэй, цэцэн ухаантай сургаал заахад нутгийн хүмүүс ихэд гайхав. Харин тэд Есүсийг хүний талаас л дүгнэж байсан тул элдвээр гоочлов.(3). Есүс тэдний үл итгэлээс болж ямар ч гайхамшгийг үйлдэж чадаагүй юм. Төрөлх нутагтаа гологдож байсан зөнчдийн зовлонг Тэр санан нутгийнхныхаа хүмүүсийн үл итгэлд гайхаж байв. Тэд итгэхгүй байгаа нь Есүсийг мэдэхгүй учраас биш, сэтгэл дотор нь нуугдсан бардам зангаас болсон юм.
2. Есүсийн зарлигийг дуулгавартай дагасан дагалдагчид (7-13)
Есүс 12 дагалдагчаа 2, 2-р нь зүг бүрт явуулж бузар сүнсийг захирах эрх мэдлийг өгөв. Тэгэхдээ мөнгө болон нөхцөл байдалд найдахгүй байхыг сургасан(8). Зөвхөн Сайн мэдээний ажилчны бахархах сэтгэл, Сайн мэдээний хүч чадалд итгэж явахыг тушаажээ.(9-11). Энэ нь дуулгавартай дагахад үнэхээр хэцүү байсан. Гэвч дагалдагчид хүний талаас бодож янз бүрийн тооцоо хийлгүйгээр дуулгавартай дагав. Тэд Сайн мэдээний хүч чадалд итгэж зүг бүрт явж гэмшлийн сайн мэдээг тунхаглажээ. Тэгэхэд чөтгөрийг зайлуулах эрх ба өвчнийг эдгээх хүч чадалтай болов. Итгэл гэдэг нь дуулгавартай дагах явдал юм. Дуулгавартай дагадаг хүнд Есүс хүч чадал өгдөг. Дагалдагчид Есүсийн үгийг дуулгавартай дагаснаараа Сайн мэдээний хүчийг биеэрээ мэдэрч чадсан.
Гуйлт: Эзэн минь! Би бардам сэтгэлээсээ болж хүний санаа бодолд амархан автагддаг. Намайг төлөв даруу болгож Эзэний зарлигийг 100£¥ дуулгавартай дагаснаар Сайн мэдээний хүч чадлыг амсахад туслаач.
Нэг үг: Итгэж дуулгавартай дага