2019 оны Галат 4-р хичээл (10.06)

Сайнмэдээний үнэн

Галат 3:1-29
Гол эшлэл 3:11

1. Элч Паул галатчуудыг юу гэж зэмлэж байна вэ (1)? “Есүс Христ нүдэн дээр чинь нийтийн өмнө загалмайд цовдлогдсон” гэдэг нь ямар утгатай вэ? Паул тэдэнд ямар асуултуудыг тавьж байна вэ (2-5)? Энэ асуултуудаар дамжуулан Паул тэдэнд юуг ухааруулах гэсэн бэ?
2. Абрахам яаж Бурханаар зөвтгөгдсөн бэ (6, Эх 15:6)? Ямар хүмүүс Абрахамын хөвгүүд вэ (7)? Бурхан яагаад Абрахамд урьдчилан сайнмэдээг тунхагласан ба түүний агуулга нь юу вэ (8)? Ямар хүмүүс Абрахамын ерөөлийг авах вэ (9)?
3. Хуулийн үйлсийг түшигчид яагаад хараалын дор байхаас өөр аргагүй вэ (10-12, Д.х 27:26, Хаб 2:4, Лев 18:5)? Есүс хэрхэн биднийг хуулийн хараалаас зольсон бэ (13)? Бурхан яагаад ийм аргаар зольсон бол (14)? Харь үндэстнүүдэд ч сайнмэдээг хүргэх гэж буй Бурханы хайрын тухай ярина уу?
4. Гэрээний мөн чанар нь юу байдаг вэ (15)? Бурханы амлалтуудаас “Чиний үр” гэж хэн бэ? (16, Эх 22:18)? Хууль нь яагаад Бурханы амлалтыг хүчингүй болгож чадахгүй вэ (17)? Абрахам юунд үндэслэн өв залгамжлагч болсон бэ (18)? Хуулийн зорилго юу ба аль талаасаа амлалтаас дорой вэ (19, 20)?
5. Тэгвэл хууль нь Бурханы амлалтуудын эсрэг байна уу (21а)? Хуулийн үүрэг юу вэ (21б-24)? Итгэлээр дамжуулан ямар ивээл эдлэх болсон бэ (25-29)?

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2019.10.10/
Дараагийн нийтлэл2019 оны Галат 4-р номлол (10.13) Б. Баярмагнай