БҮҮ АЙ! ЗӨВХӨН ИТГЭ
Марк 5:21-43
“Иайрт “Бүү ай! Зөвхөн итгэ” гэв” /36/
1. Цусан суулгаар өвдсөн хүнийг эдгээсэн Есүс (25-34)
12 жилийн турш цусан суулга өвчнөөр зовж шаналсан нэгэн эмэгтэй олон эмчийн гарт эд хөрөнгөө үрэн таран хийжээ. Тэр Есүсийн тухай сонсоод олон хүний дундуур зүтгэн “Ядахнаа хувцсанд нь хүрвэл эдгэнэ” гэдэг итгэлээр гар хүрчээ. Тэгэхэд тэр даруй өдий хүртэл эдгэрээгүй өвчин нь салав. Есүс тэр эмэгтэйн итгэл ба үйлсийг ил гарган түүнд бүрэн авралыг бэлэглэжээ.
2. Иайрын охиныг амилуулсан Есүс (35-43)
Синагогийн захирагч Иайр Есүсийг аван явж байхдаа охиноо үхсэнийг сонсов. Иайрын бүх бие нь салганан айдаст автагдав. Есүс түүнд “Бүү ай! Зөвхөн итгэ” гэж хэлэв. Энэ бол охин нь үхэж бодит байдал ямар ч найдваргүй болсон ч анх авсан тэр итгэлээ бат сахь гэсэн үг юм. Хүний хувьд найдвар тасрах тэр үед ч итгэлээ сахих нь жинхэнэ итгэл юм. Бид найдваргүй бодит байдлыг харалгүй зөвхөн Есүс рүү хараагаа чиглүүлэхэд ийм итгэлийг олно. Есүс гэрт нь очоод үхсэн биш харин унтаж байгаа хүнийг сэрээж байгаа шиг “Бяцхан охин минь, чамд хэлж байна, Бос” гэхэд охин амилав. Есүс бол амилал ба амь мөн (Иохан 11:25,26). Ийм Есүст итгэхэд ямар ч найдваргүй, итгэл алдсан байдлыг давж чадна.
Гуйлт: Эзэн минь! Амилал ба амь болсон таныг магтаж байна. Би ямар ч байдлын дунд итгэлээ сахиж чадах итгэлийн хүн болоход туслаач.
Нэг үг: Зөвхөн итгэ!