Өдөр бүрийн хоол /2019.10.08/

БУЗАР СҮНСТЭЙ ХҮНИЙГ ЭДГЭЭСЭН ЕСҮС

Марк 5:1-20

“Чамайг хэн гэдэг вэ?” (9а)

1. Чамайг хэн гэдэг вэ? (1-9)
Есүс Гэрас нутагт очихдоо түмэн цэргийн бузар сүнсэнд эзлэгдсэн хүнтэй таарав. Тэр гэр бүл ба нийгмээс тусдаа оршуулгын газар амьдарч өдөр шөнөгүй орилж өөрийгөө чулуугаар цохидог байжээ. Муу ёрын сүнс хүний сүнс ба махбодыг сүйтгэдэг. Хүмүүс бузар сүнстэй хүнийг төмөр гинжээр хүлж асуудлыг шийдэх гэсэн боловч ямар ч үр дүнгүй байв. Харин Есүс түүнийг зовоож байгаа чөтгөрт “Энэ хүнээс гар” гэж тушаав(8). Тэгээд түүнээс гаралгүй эсэргүүцсэн чөтгөрт “Чамайг хэн гэдэг вэ?” гэхэд тэр “Бид олуул учир намайг Легион гэдэг” гэв. Есүс үүгээр дамжуулан чөтгөрийн бодит байдлыг илчилж, тэр хүнийг алдсан төрхөө олоход нь туслажээ. Бид зарлигийн өмнө өөрийн үнэн төрхийг олоход муу ёрын сүнсэнд автахгүй болно.

2. Гэртээ өөрийнхөн дээрээ оч (10-20)
Бодит байдал нь илчлэгдсэн чөтгөр гахайнд орох зөвшөөрөл гуйв. Есүс зөвшөөрөхөд түмэн цэргийн чөтгөрүүд гахайнд орсонд 2000 гахай эгц эргээс тэнгис рүү үсрэн живж үхжээ. Есүс юунд ч хэрэггүй байсан 1 хүнийг аврахын тулд 2000 гахайг золиос болгосон. Харин тэр үед хүний аминаас илүү мөнгийг чухалчилсан хүмүүс Есүсийг үгүйсгэн явуулахыг хүссэн.(17). Харин ийм тэдний төлөө Есүс эдгээгдсэн хүнийг тэр нутагт Сайн мэдээ дэлгэрүүлэх хоньчноор босгожээ.(19).

Гуйлт: Эзэн минь! Бузар сүнсний эрхшээлээс аварч өгсөн хайр ивээлд тань талархаж байна. Би Эзэний сайхан үйлсийг дэлгэрүүлдэг сурталчлагч болно.

Нэг үг: Чамайг хэн гэдэг вэ?

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2019.10.07/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2019.10.09/