Өдөр бүрийн хоол /2019.10.07/

ЧИМЭЭГҮЙ НАМД

Марк 4:35-41

“Чимээгүй намд” гэж тушаав. Салхи зогсож нам гүм болов.(39)

Шавь нар орой нь Есүсийн хамт завинд суун сэлүүрдэж явтал гэнэт хүчтэй салхи дэгдэж завинд нь ус дүүрэв. Өдөржин зарлиг зааж ядарсан Есүс завины хитэг дэрлээд унтаж байв. Үхлийн айдаст автагдсан шавь нар айн чичирч түүнийг сэрээв. “Багш аа, бид үхэх нь танд хамаагүй гэж үү?” Есүс сэрээд салхи ба тэнгисийг зэмлэн “Чимээгүй намд.” гэв.(39) Тэгэхэд салхи зогсож нам гүм болжээ. Есүс бол байгалийг ч захирдаг Бүтээгч буюу бидний амьдралд тохиолдох ямар ч салхи шуургыг номхотгох хүч чадлын Эзэн юм. Есүс хүчтэй салхинаас айж зовсон шавь нартаа тайвшруулах үг хэлээгүй. Харин эсрэгээр хатуу зэмлэсэн. “Та нар юунд ингэтлээ айна вэ? Та нарт итгэл байхгүй юу?” Шавь нар завинд хамт суусан Есүст бат итгэх ёстой байсан. Харин тэд хүчтэй салхи дэгдэхэд Есүсийг харалгүй үхлийн айдаст эзлэгджээ.
Бидний амьдрал хэмээх аялалд санаандгүй өвчин, золгүй явдал гэх мэт тааралдах болно. Тэр үед амьдралын замд хамт байдаг Есүст бат итгэх ёстой. Тэгвэл Тэр бидний дотоод сэтгэлийн хүчтэй салхийг нам гүн болгоно. Мөн бэрхшээлийг даван туулах эр зориг, цэцэн ухааныг өгнө. Есүс өөрөө бидний амьдралын аялалд хамт байж захиран удирддаг онгоцны ахмад болно.

Гуйлт: Эзэн минь! Өчүүхэн салхинаас айсан гэмээ гэмшиж байна. Одоо танд түшиглэн ямар ч бэрхшээлийг даван туулна.

Нэг үг: Есүс бол миний ахмад.

өмнөх нийтлэл2019 оны НБК-ын 4-р номлол (10.06) Б. Баярмагнай
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2019.10.08/