ЗАРЛИГ БА БУРХАНЫ ХААНЧЛАЛ
Марк 4:21-34
“Харин үрийг суулгасны дараа өсөж, ямар ч ногооноос илүү томорч, том мөчрүүд гарч”(32)
1. Суурьтай дэнлүү(21–25)
Бурханы зарлигийг авсан итгэгч нь дэнлүүтэй адил юм. Зөвхөн харанхуйг гэрэлтүүлэхэд дэнлүүний оршин байхын утга учир, үнэ цэнэ нь байдаг. Тиймээс итгэгч нар нь суурьтай дэнлүү мэт болох хэрэгтэй. Зарлигийг гүнзгий тунгаан бодож бодит амьдралд дуулгавартай дагаж хэрэгжүүлэн үнэний зарлигийн гэрлийг тусгах ёстой.
2. Өсч үрждэг үрийн зүйрлэл(26-29)
Газарт суулгагдсан үр тариачныг анзаараагүй байхад нь л урган соёолж, түрүү гарч, дараа нь гүйцсэн тариа болдог. Яг үүн шиг Бурханы зарлигт амийн хүч байдаг учир заавал өсч үржинэ. Харин цаг хугацаа, үйл явц хэрэгтэй. Иймээс яарах сэтгэл, эргэлзээг орхиж үрийг итгэлтэйгээр усалж, хог ургамлыг нь сугалан хаяад хүлээх хэрэгтэй.
3. Гичийн үрийн зүйрлэл(30-34)
Гич хамгийн жижиг үртэй ургамал юм. Харин амийн хүч чадвар нь ихтэй учраас газарт суулгагдсаны дараа ямар ч үрнээс илүү хурдан өсдөг. Бүх ургамлаас илүү томорч шувуу үүрээ засч болох хүртэл томорно. Бурханы хаанчлал ч энэ мэт юм. Галили нуурын эргээс анх эхлэхдээ гичийн үр мэт маш өчүүхэн байсан. Харин амийн онцгой их хүч байгаа учир одоо аварга мод болон өсч дэлхийн бүх үндэстнүүд түүнд багтах болсон. Тиймээс хүний нүдээр харахад өчүүхэн төдий ажлыг хийж буй мэт бид энэ Бурханы улсын талаар хүсэл мөрөөдөл, итгэлтэй байх хэрэгтэй.
Гуйлт: Эзэн минь! Итгэлгүй байдал ба яарсан сэтгэлээ гэмшиж байна. Зарлигт байгаа амийн хүчинд итгэж тэвчээртэйгээр зарлигийг заадаг Сайн мэдээний ажлыг хийнэ.
Нэг үг: Итгэл ба тэвчээрээр үр жимс төрүүлье!