Өдөр бүрийн хоол /2019.10.04/

ҮР ЦАЦАГЧИЙН СУРГААЛТ ҮЛГЭР

Марк 4:1-20

“Тэд үгийг сонсоод хүлээн авч 30,60,100 дахин илүү үр дүнг авчирна.”(20)

Есүс Бурханы зарлигийг үрээр, зарлиг сонсогчийн сэтгэлийг үр унасан хөрстэй зүйрлэв. Зам дагуух хөрс(4,15). Энэ нь дэлхийн мэдлэг, өөрийн санаа бодол гэх мэтэд дагтаршаад зарлигийг хүлээн зөвшөөрдөггүй сэтгэл юм. Ийм сэтгэлийн хатуурсан өнгөн хэсгийг хуулж хагалах ёстой. Чулуурхаг хөрс(5,6,16,17) Ийм сэтгэл нь зарлигийг сонсонгуут баяртайгаар хүлээн зөвшөөрдөг боловч доторх том том чулуунууд болж үндэслүүлж чаддаггүй сэтгэл юм. Тийм учраас зовлон хавчилга тулгарахад тэр даруй унадаг. Ийм хөрс нь чин сэтгэлээр гэмшиж хад чулууг нь ухан зайлуулж сайжруулбал их үр жимс төрүүлнэ.Үүргэний бут ургасан хөрс(7,18,19). Энэ нь зарлигийг хүлээн зөвшөөрч, үрслүүлж, өөрийгөө зориулж амьдардаг сэтгэл юм. Гэхдээ дэлхийн зовиур, эд хөрөнгөний хавх, зүсэн бүрийн хүсэл гэсэн үүргэний бутнаас болж үр жимс төрүүлж чаддаггүй. Ялангуяа мөнгөний шунал ба тачаалын үүргэнэ ургах чадал сайтай учраас зарлигийн шимийг булаадаг. Энэ үүргэнийг сугалж хаявал, ийм хөрс үр жимсийг төрүүлж чадна.
Сайн хөрс(8,20) Ийм сэтгэл зарлигийг анхааралтай сонсож зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагахыг хичээдэг. Тэгэхэд зарлиг гүн гүнзгий үндэслэнэ. Ийм хүмүүс нь 30,60,100 дахин арвин үр жимс төрүүлнэ. Энэ үр жимс гэдэг нь Ариун сүнсний үр жимс ба Сайн мэдээг дэлгэрүүлсний үр дүнг хэлж байна.

Гуйлт: Эзэн минь! Миний сэтгэлээс зүсэн бүрийн үүргэнийг сугалж сайн хөрс болоход тусалж 100 дахин их үр жимс төрүүлж өгөөч.

Нэг үг: Хөрс сайн байвал их үр жимс төрүүлнэ.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2019.10.03/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2019.10.05/