Өдөр бүрийн хоол /2019.10.03/

ЕСҮСИЙН ЖИНХЭНЭ ГЭР БҮЛ

Марк 3:20-35

“Бурханы хүслийг биелүүлэгч хэн боловч эх, дүү минь мөн.”(35)

1. Ариун Сүнсийг доромжилсон гэм (20-30)
Есүс хоол ч идэх завгүйгээр хоньдод үйлчилдэг байсан учраас хамаатнууд нь түүнийг галзуурсан гээд авч явахаар ирэв. Тэдэнд сургаал номлогчид Есүсийг албины захирагч Бээлзэбүлээр чөтгөрүүдийг хөөдөг гэж мушгин ховлов. Есүс тэдний яриа нь буруу ташаа гэдгийг ойлгуулж, өөрийгөө Сатанаас илүү хүчтэй бөгөөд Ариун Сүнсний хүч чадлаар Сатаныг хүлдэг ажлыг биелүүлж байгаагаа гэрчлэв.(27) Мөн Ариун Сүнсний ажлыг саатуулж доромжилдог гэм нь хэзээ ч уучлагдахгүй гэдгийг сануулжээ.(29) Ариун Сүнсний ажлыг Сатаных гэж гүтгэх нь Ариун Сүнсийг доромжилсон гэм юм.

2. Бурханы хүслийг биелүүлэгч (31-35)
Есүсийн эх болон дүү нар нь ирээд түүнийг хүнээр дуудуулав. Тэд Есүст санаа зовсон учир иржээ. Харин Есүс тэдний хүслээс татгалзаж эргэн тойрныхондоо хандан ийнхүү хэлэв. “Харагтун. Миний ээж, миний дүү нар. Бурханы хүслийг биелүүлэгч хэн боловч эх, дүү минь мөн”(34,35) Есүсийн гэр бүлийг Бурханы зүгээс боддог үзэлтэй байв. Махбодын гэр бүлээс илүү Бурханыг дагадаг хүнийг хайрлаж тийм хүнийг өөрийн ах дүү буюу жинхэнэ гэр бүл гэж тооцсон. Үүний зэрэгцээ Есүс өөрийн махбодын гэр бүлийнхнийгээ Бурханы тааллыг дагадаг хүмүүс болохыг хүссэн. Гэр бүлийнхнээ Есүст итгэж аврагдан Бурханы тааллыг дагахад туслах нь тэдэнд хандсан зөв хайр юм.

Гуйлт: Эзэн минь! Гэр бүлийг Бурханы зүгээс хардаг шинэ үзэл бодолтой болж, Бурханы дотор гэр бүлээ зөв хайрлахад минь туслаач.

Нэг үг: Бурханлаг гэр бүл.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2019.10.02/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2019.10.04/