МАРК НОМНЫ ОРШИЛ

1. Бичигч ба бичигдсэн он
Марк номыг Барнабын үеэл дүү бөгөөд Петрийн сүнсний хүү болох Маркыг бичсэн гэж үздэг. Түүний гэр нь Есүс сүүлчийнхээ зоогийг барьсан дээврийн хонгилд байсан бөгөөд нүцгэн биен дээрээ хучлага нөмрөн зугтсан тэр залуу бол Марк өөрөө байсан юм(Марк 14:51,52). Марк номыг Петр үхсэн болон Иерусалим сөнөөгдсөн хоёрын хоорондох МЭ 65-70 он гэж үздэг.

2. Бичсэн шалтгаан ба зорилго
Ромын хаан Неругийн явуулсан их хавчлагаас болж бүх итгэгчид хөнөөгдөж итгэлийн байдал мухардалд орсон Ромд Марк ном бичигджээ. Их зовлон эдэлж байгаа итгэгчдийг тайтгаруулж улам зориг өгөхийг бичигч зорьсон бөгөөд ялангуяа Есүсийн Иерусалимд эдэлсэн зовлонгийн тухай бичихдээ ихээхэн хөлс хөдөлмөр гаргасан нь илэрхий байдаг.

3. Гол сэдэв ба онцлог
Уг номны гол сэдэв нь 10-р бүлгийн 45-р зүйлд “Учир нь Хүний Хүү ч гэсэн хүмүүсийг өөртөө үйлчлүүлэхийн тулд бус, харин тэдэнд үйлчилж өөрийн амийг олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн юм.” гэж бичигдсэнд тодорхой илэрхийлэгдэж байна. Иймээс Сайн мэдээний бусад библид бичигдсэн Есүсийн гэрийн цадигийн тухай энэ библид оруулаагүй юм. Мөн бичигч нь Есүсийн эдэлсэн зовлонг эгэл жирийн зовлон бус, харин үйлчилж боол болж бусдын гэмийг үүрсэн зовлон гэж байна. Энэ номонд “тэр даруй” гэдэг үгийг 41 удаа хэрэглэсэн байдаг нь Петрийн нөлөө юм.

4. Сурах зүйл
Цаг үе хэцүү болох тусам шаардлагатай болдог хүн бол үйлчилдэг боол буюу зовлонг хайрладаг загалмайн цэрэг юм. Бид зарлигаар дамжуулан үйлчилдэг боол байсан Есүсийг сурч тэгсэнээр энэ цаг үеийн хүмүүст үйлчилдэг боол, мөн Есүсийн загалмайг хайрладаг загалмайн цэргүүд болохыг гуйж байна.

өмнөх нийтлэл2019 оны Галат 1-р хичээл (09.15)
Дараагийн нийтлэл2019 оны Галат 2-р номлол (09.23) Б. Баярмагнай