Өөр сайнмэдээ гэж байхгүй
Галат 1-р бүлэг
Гол эшлэл 1:7
1. Хэн өөрийг нь элч болгосон гэж Паул хэлж байна вэ (1)? Паул элчийн үүргээ Есүс Христ болон Бурханаас гэдгийг яагаад чухалчилж байна вэ?
2. Галатын чуулгануудын төлөө Паул юу гэж залбирч байна вэ (2, 3)? Тэд яагаад ёрын муу энэ үеийнхэнтэй нийцүүлэн амьдарч болохгүй вэ (4, 5)?
3. Галатын чуулгануудын юуг Паул гайхаж байна вэ (6)? Тэд өөр сайнмэдээг дагаснаар юу гэж бодсон бол? Гэвч Паул өөрийн тунхагласан сайнмэдээнд хэр итгэлтэй байсан бэ? Өөр сайнмэдээ тунхаглаж буй хүмүүсийн зорилго юу вэ (7)?
4. Өөр сайнмэдээ тунхагласан хүмүүсийг Паул хэрхэн харааж байна вэ (8, 9)? Христийн боолын хувьд Паул ямар сэтгэлээр саймэдээг тунхагладаг байсан бэ (10)? Хүмүүсийн эсэргүүцэл, сайшаал, магтаалд хүлэгдэхгүйгээр сайнмэдээг тунхагласан Паулаас юу сурах вэ?
5. Паулын тунхагласан сайнмэдээ л жинхэнэ үнэн гэсэн үндэслэл нь юу вэ (11, 12)? Паул сайнмэдээний илчлэлтийг хүлээн авахаас өмнө хэрхэн амьдарч байсан бэ (13, 14)? Ийм тэрээр яаж сайнмэдээний элч болсон бэ (15, 16а)? Энэ нь зөвхөн Бурханаар болсон гэдгийг яаж онцлон тайлбарлаж байна вэ (16б, 17)? Яагаад Арабт гурван жил байсан бол?
6. Гурван жилийн дараа Иерусалимд очиход хэн хэнтэй нөхөрлөсөн бэ (18, 19)? Тэгсний дараа тэр хаашаа явсан бэ (20-24)? Ийнхүү гэрчлэлээр дамжуулан түүний хэлэх гэж буй зүйл нь юу вэ?