Бурханы няцаашгүй нигүүсэл
Иохан 3:1-15
Гол эшлэл 3:3
1. Никодем ямар хүн байсан бэ (3:1, 10, 19:39)? Тэрээр яагаад шөнө Есүс дээр ирсэн бол (2)? Тэр Есүсийг хэн гэж бодон найдвар тавьсан бэ?
2. Есүс түүнд яагаад Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй гэж хэлсэн бэ (3)? Хүн дээрээс төрөхгүй бол яагаад Бурханы хаанчлалыг харж чадахгүй вэ? Никодем яагаад Есүсийн үгийг эсэргүүцсэн бэ (4)?
3. Никодем бүх талаар хичээл зүтгэл гаргасан ч яагаад Бурханы хаанчлалд орж чадахгүй вэ? Махан биеэс төрсөн, Сүнснээс төрсөн нь уг үндсээрээ ямар ялгаатай вэ (5)? Энэ нь ямар утгатай вэ? Ариун сүнсний ажлын онцлог юу вэ (7, 8)?
4. Никодем Сүнсний ажлын талаар юу гэж бодсон бэ (9)? Тэрээр Сүнсний ажилд яагаад ийм мэдлэггүй байна вэ (10-12)? Есүс яагаад тэнгэрийн зүйлсийг ярьж чадах вэ (13)?
5. Есүс мөнх амьтай болох ямар шинэ замыг зааж байна вэ (14, 15, Тоол 21:4-9)? Бурхан ертөнцийг үнэхээр хайрлаад хийсэн зүйл нь юу вэ (16)?