2019 оны гэр бүлийн 4-р хичээл (07.07)

Хөвгүүдээ үгээр хурцал

Дэд хууль 6:1-25
Гол эшлэл 6:7

1. Хүүхдүүдэд өгөгдсөн сургаалын санаа хаанаас гаралтай вэ(1)? Энэ тушаалыг өгч буй Бурханы зорилго нь юу вэ(2)? Бурханаас эмээх нь яахыг хэлж байна вэ?(3а; Ис66:2; Дуу4:4; Ис 8:13; Лк12:5) Бурханы амласан ерөөл нь юу вэ(3б)?
2. Сонс гэж Бурхан яагаад давтан хэлж байгаа бөгөөд Бурханы үгийг сонсох нь яагаад чухал байдаг вэ(3-4)? Бурхан бол ганц гэдэг нь ямар утга учиртай вэ(4)? Бурхан биднээс Өөрт нь хэрхэн хандахыг хүсдэг вэ(5)? Бидний хүүхдүүдийн боловсролын үндэс болох энэхүү тушаал ямар байна вэ(5)?
3. Бурханы тушаалыг яаж зүрх сэтгэлээрээ сахиж чадах вэ(6; Дуу1:2)? Хурцал гэдэг үг нь ямар утгатай вэ(7)? Үүнийг тэд хэрхэн хийх вэ(7-9)? Бид хүүхдүүдийнхээ эргэн тойрныг яагаад Бурханы үгээр дүүргэх ёстой вэ(С.үгс22:6; 2Тм 3:14-17)?
4. Бурхан Израилийг ямар байдлаас сэрэмжлүүлж байна вэ(10-12)? Бид Бурханы өгсөн хайр ивээлийг хэрхэн хадгалж чадах вэ(Д.х 8:1-20)?
5. Амлагдсан газарт тэд ямар уруу татлагтай нүүр тулах вэ(14,16)? Бурхан тэдэнд ямар заавар өгсөн бэ(13, 17-19)? Бид яагаад шүтээнд сэтгэл алдаж болохгүй, харин зөвхөн Бурханд л үйлчлэх ёстой вэ(15)? Энэ дэлхийд хүүхдүүдийг уруу татдаг ямар шүтээн байдаг бөгөөд бид хэрхэн тэдэнд Бурханд л үйлчлэхийг сургаж чадах вэ?
6. Бурхан израильчуудыг хүүхдүүддээ ямар түүхийг сургаарай гэж байна вэ? бэ(20-25)? Бидний хүүхдүүд яагаад Бурханд үйлчлэх ёстой гэж асуувал бид юу гэж хариулах ёстой вэ?

өмнөх нийтлэл2019 он Зуны тусгай 3-р номлол (06.30) Э. Ганболд
Дараагийн нийтлэл2019 оны Зуны тусгай 4-р номлол (07.07) Абрахам Нямсүрэн