Небухаднезар хааны гэмшил
Даниел 4:1-37
Гол эшлэл 4:34
1. Небухаднезар хаан зарлиг буулган өөрийн биеэр амссан Бурханыг хэрхэн магтсан бэ(1-3)? Үүнийг ухаарахын өмнө Түүний амьдрал ямар байсан бэ(4)? Санасандаа хүрэхэд хүн ямар сорилтод унахад амархан бэ(4:30, 2 Самуел 11:1,2)?
2. Хаан хирт хийлгэсэн зүүд зүүдэлсний дараа хамгийн түрүүнд ямар хүмүүсийг дуудсан бэ(5-9)? Хаан юуг зүүдэлсэн ба үүгээр Бурхан юуг сануулах гэсэн бэ(10-17)?
3. Хааны зүүдийг сонссон Даниел яагаад түгшин гайхширсан бэ(18,19)? Мод нь хэнийг заах ба, юуг билэгдэж байна вэ(20-22)? Тэнгэрээс бууж ирсэн нэгэн сахиулсан нь хэнийг заах ба энэ нь Бурханы тухай юуг харуулж байна вэ? Хааны авах шийтгэл нь юу ба үүний зорилго нь юу вэ(23-25а)?
4. Харин шийтгэл дунд ч Бурхан хаанд ямар нигүүлслийг үлдээсэн бэ(26)? Зүүдийг тайлсны дараа Даниел хааны төлөө юуг зөвлөсөн бэ(27)? Хаанд ч шийтгэлийн үг ба авралын замыг дамжуулж буй Даниелээс юу сурах вэ?
5. Бурханы шийтгэл хаанд хэзээ биелэгдсэн бэ(28-31)? Араатан мэт амьдрах болсон Небухаднезарын гутамшгийн тухай ярина уу(32,33)? Ийм шийтгэл авсан үндсэн шалтгаан юу вэ(Ром 1:21-31), Иаков 4:6?
6. Харин Бурханы захилгажууллын дараа тэрээр Бурханыг хэн гэж хүлээн зөвшөөрсөн бэ(34-37)?