Өөрийгөө даруу байлгагсад
Лук 14:1-14
Гол эшлэл 14:11
1. Есүс амралтын өдөр фарисайчуудын нэгэн удирдагчийн гэрт зоог барихад тэд яагаад Түүнийг хянамгай ажиглаж байсан бэ( 1,2)? Есүс тэдний хорон санааг мэдэн юу гэж асуусан бэ(3)? Тэдний асуудал юу вэ?
2. Есүс усан хавантай өвчтөнг эдгээснээр амралтын өдрийн жинхэнэ утга учрыг хэрхэн заан өгсөн бэ(4б-6)?
3. Есүс уригдсан зочдын дунд юу болж байгааг ажигласан бэ(7)? Зоогийн ширээний хоймрын хэсгийг эзлэх гэсэн фарисайчуудын эрэлхийлдэг зүйл нь юу байсан бэ(11:43)?
4. Есүс тэдэнд ямар сургаалт зүйрлэлийг айлдсан бэ(8-10)? Өөрийгөө өргөмжилдөг нэгэн, өөрийгөө даруу байлгадаг нэгэн нь тус бүр юу болох вэ(11, Сур 18:12, 1 Петр 5:5,6, Флп 2:5-8)?
5. Есүс Өөрийг нь урьсан хүнд ямар хүмүүсийг урь гэж байна вэ(12, 13, Сур 14:31)? Тэгэхэд ямар шагнал байна вэ(14, Марк 9:41)?