2018 оны хичээлийн шинэ жилийн тусгай номлол (09.02) Э. Ганболд

ХОНИН СҮРЭГТЭЭ ҮЛГЭР ДУУРИАЛ БОЛ

1 Петр 5:1-6

Гол эшлэл 5:2,3

“Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. Албадлагаар бус, харин сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, бохир ашигийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр, өөрсдөд чинь даалгасан хүмүүсийг ноёлох бус, харин сүрэгтээ үлгэр дуурайл бол”

Бидний эргэн тойронд байдаг хүмүүсийг өнгөцхөн харвал ямар ч асуудалгүй, бүх юм ок, дутагдах гачихдах зүйлгүй өөрсдийн амьрдалыг сайнаар авч яваа мэт харагддаг. Гэвч хүн хүний хүч чадлаар шийдвэрлэшгүй, олон зовлон ба асуудал байдаг. Зарим хүмүүс амьдрлын жинхэн утга учир, зорилго юунд байдгийг ч мэддэггүй. Харин хүмүүсийн ихэн нь асуудлуудын үр дагварыг олж харж чаддагч, асуудлын гол үндэс юунаас эхтэй байдгийг мэддэггүй. Тэд асуудалын гол нь энэ нийгэм, гэр бүл, удирдагч нар гэх мэт бусадтай холбон тайлбарладаг. Гэвч олон шалтгаан байгаа ч гол зүйл нь хүмүүсийг чин сэтгэлээсээ ойлгодог, сондог, тусалдаг, үйлчилдэг, сургаж, зэмэлдэг, тэдний төлөө санаа тавьж, чин сэтгэлээсээ хайрлан үйлчилдэг хоньчингүй байгаад юм. ямар ч хүнд хоньчин хэрэгтэй. хэрэв бид хүмүүсийн жинхэн хоньчноор амьдарч чадвал нийгэм өөрчлөгдөх болно. Тэгвэл өнөөдрийн номлолоор дамжуулан Бурхан биднийг ямар хоньчид байгаасай хэмээн хүсдэг талаар сурцаагя.
1. Бурханы хонин сүрэгт үлгэр дууриал бол (1-4)
1-4-р эшлэл Элч Петр ахлагч нарт хандаж байна. “Тиймээс би та нарын ахлагч, Христийн зовлонгийн гэрч мөн илчлэгдэх алдрыг хуваалцагчийнхаа хувьд та нарын дундах ахлагчдыг ятгаж байна” Хуучин гэрээг харвал Мосегийн цаг үед ахлагч нарын үүрэг ба хариуцлагыг тодорхой болгож өгсөн байдаг. Мосе ганцаар Израильчуудыг хариулах ачааг үүрж байсан. Тэр үед Бурханд хандан хаширах үед ард түмний ачаанаас үүрэлцэх 70-н хүнийг сонгохыг Бурхан тушаасан. (Тоо 11:10-17). Эдгээр сонгогдсон 70-н хүн нь Мосетэй хамт ард түмний ачааг хамт үүрэлцэх хүмүүс байсан. Тэгвэл Шинэ гэрээний үед бол Ахлагчид нь чуулганыг хариуцах үүрэг хүлээсэн хүмүүсийг хэлдэг(Үйлс 14:23). Мөн хоньдыг гэм нүгэл, буруу үзэл бодол, хуурамч багш нарын сургалаас хамгаалах, тэднийг хооллох, өсгөх хоньчлох үүрэгийг хүлээсэн хүмүүсийг хэлдэг юм(20:28). Тэгвэл Петр эдгээр ахлагчдыг юу гэж ятгаж байна вэ? 2а-г үзээрэй “Та нарын унд байгаа Бурханы хонин сүргийг хариул” гэжээ. Энэ үгнээс харвал ахлагчдыг гол үүрэг нь удирдах бус харин хариулах. энэ дэлхий дээр хийж, гүйцэтгэх олон чухал ажил байдаг. Гэвч алдагдаж, орхигдсон, сүснүүдийг аврах, тэднийг хоньчлох, хариулах ажил нь Бурханы хувьд хамгийн үнэ цэнтэй, нандин ажил юм. Бурхан өөрийх нь хонин сүргийг хариулах ажил нь маш чухал ажил гэдгийг хуучин ба шинэ гэрээнд аль алинд нь тодорхой илэрхийлсэн. Езекил 34-р бүлэгт “Би төөрснийг нь хайн, туугдсаныг нь буцааж, гэмтсэнийг боож, өвчтэйг тэнхрүүлнэ” гэж хэлсэн. ШГ-д Есүс алдагдсан хонины сургаалт зүйрлэлээр дамжуулан, нэг сүнсийг аврах гэсэн Бурханы зүрх сэтгэлийг тодорхой илэрхийлсэн. мөн Есүс амилсныхаа дараа дээш өргөгдөхийн өмнө “Миний хоньдыг хариул” гэж өөрийн шавь нартаа тушаасан. Энэ бүгдээс харвал Бурханы хонин сүргийг хариулах, хоньчлох ажил нь Бурханд маш чухал ажил болхыг мэдэж болно. Мөн Элч Паул Бурханы хонин сүргийг өөрийх нь баяр хөөр ба алдрын титэм гэж хэлсэн(Флп 4:1, 1Тес 2:19). Тиймээс Бурханы хонин сүргийг хариулах ажил нь Бурханыг баярлуулаад зогсохгүй, бидэнд мөнхийн алдрын титэмийг өгөх гайхамшигтай үнэ цэнтэй ажил юм. Гэвч бид энэ л үүрэг ба ажлыг буруу хандлага ба зорилгоор хэрэгжүүлж болохгүй. Тиймээс Петр Бурханы хонин сүргийг хоньчлохдоо ахлагчдыг зөв хандлага ба зөв итгэл найдвараар хариулахыг ятгаж байна.
Тэгвэл бид ямар хандлагатайгаар Бурханы хонин сүргийг хариулах хэрэгтэй вэ?
1-рт албадлагаар бус сайн дураараа Бурханы хүслийн дагуу харгалз
Энд албадлагаар гэсэн нь сэтгэл байхгүй, араггүйн эрхэнд, ёстой гэсэн сэтгэлээр хандхыг хэлж байна. Хүнд ийм хандлага байвал хайр байхгүй, баяр хөөр байхгүй, дарамт ба стресийг шууд амсдаг. Ийм хандлага нь тухайн хүнийг хүчгүй, хүсэлгүй болгон, хоньчины амьдрал түүртэй болдог. Ийм хандлага нь өөртөө төдийгүй хоньдод тус болж чадахгүй. Харин элч Паул “сайн дураараа Бурханы хүслийн дагуу харгалз” гэж байна.  энд гарч буй “Бурханы хүслийн дагуу” гэдэг нь Бурханы зүрх сэтгэлээр хоньдод хандахыг хэлж байна. Хонь тэжээх хүсэлгүй, хоньдыг хоньчлох хүсэлгүй болдог нэг шалгаан бол хонин сүрэгт хандсан Бурханы зүрх сэтгэлийг мэдэхгүй учраас тэр юм. Элч Петр өөрөө Есүсийн хувирашгүй хайрыг хэзээ ч мартхаагүйгэрээр амссан. Петр Есүсийг гурвантаа үгүйсгэсэн ч, Есүс Түүнийг уучилж, хайр ба нигүүслээ үзүүлэн хоньдын хоньчноор дахин босгон. Петр энэ л үйл явдлаар дамжуулан Бурхан бол нигүүлсэгүй, энэрэнгүй, уурлахдаа удаан, хайр ба энэрлээр дүүрэн Эзэн гэдгийг ухаарсан(Гэт 34:6). Тиймээс Петр нэг хонинд хандсан Бурханы зүрх сэтгэлийг мэдэрсэн учраас хонин сүргийн сайн хоньчин болж чадсан.
Бурхан Давид хаанд Израиль ард түмэн хандсан зүрх сэтгэлээ ойлгуулахын тулд олон жил дасгалжуулсан. Бурхан Давидыг цөллөгд байх үед шахалтад, өрөнд орсон, сэтгэлээр унасан 400 гаруй хүнийг илгээсэн(1 Самуел 22:2). Давид өөрөө асуудал ба зовлонтой байсан ч тэнднийг хүлээн авж, Бурханы хүмүүсээр өсгөхийн тулд хичээн, тэдэнд үйлчилсэн. Давид эдгээр хүмүүсийг хоньчлох үедээ Бурханы зүрх сэтгэлийг гүн ухаарч, Бурхан бол хүний хоньчин байна гэдгийг ойлгосон. Тиймээс Давид Дуулал 23-р бүлэг “Эзэн бол миний хоньчин” гэсэн дууллыг бичсэн.
Өнөөдөр бид хоньдын сайн хоньчин болох гэвэл эхлээд Бурханы зүрх сэтгэлийг сайн сурах хэрэгтэй. гэмийн дунд төөрч, шийтгэл авхаас өөр араггүй байсан биднийг Есүс Христээр дамжуулан гайхамшигтай ивээлээ үзүүлсэн, миний бүхийл гэмийг уучилж, шинэ хүнээр өсгөж, Бурханы хоньдыг хариулах онцгой нандин үүрэгтэй амьдралыг зөвшөөрч өгсөн. Намайг эсэргүүцэн, дуулгаваргүй хандаж, өөрийнхөөрөө байсан ч, эцэс хүрэл тэвчин уучилж, ухаарч ойлгох хүртэл үйлчилж өгсөн Есүсийн хувирашгүй хайрын сэтгэлийг санах хэрэгтэй. Бид Есүсийн надад хандсан энэ л зүрх сэтгэлийг тээж Бурханы надад хариуцуулан өгсөн хоньдыг хариулах хэрэгтэй.  эхлээд бид Бурханы зүрх сэтгэлийг ухаарч ойлговол хоньчны амьдрал хүнд, хэцүү, зовлонтой биш болно. Тэр үед бид албадлагаар бус сайн дураараа хоньдыг хоньчлох болно. тиймээс бүгдээрэй алдагдсан бага хүүдээ хандсан эцэгийн зүрх сэтгэлийг сайн сурч, энэ цаг үеийн сайн хоньчдоор амьдарцгаая. Мөн ямар ч үед эцэс хүртэл намайг тэвчин уучилж, хайралсан Есүсийг санаж нэг ч гэсэн сүнсийг аврах ажилд өөрсдийгөө идэвхтэй зориулан амьдарцгаая.
2-рт Бохир ашгийн төлөө бус цэвэр сэтгэлээр 2в-г үзээрэй “Бохир ашгийн төлөө бус харин хичээл зүтгэлээр” энд бохир ашиг бол мөнгөний ашиг, дэлхийн сайрхал, нэр хүнд, тав тухтай амьдрал, өөрийн эрх мэдэл гэх мэтийн хувийн нуугдсан хүсэл ба шуналуудыг зааж байна. Хэрэв бид энэ мэт бохир хүсэл ба шуналуудыг зүрхэндээ тээсээр хоньдыг тэжээвэл хонин сүргийн сайн хоньчилж чадахгүй юм. Есүс Матай 6:24-д “Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй” гэж хэлсэн. Хүний зүрх сэтгэл ганц учир нэгэл зүйлд зориулж чадна. Тиймээс хонин сүргийг хариулж буй удирдагчдад ийм нуугдсан хүсэл шунал ба зорилго байгаа бол Бурханы өмнө гэмших хэрэгтэй. Тэгэээд зөвхөн Бурханыг баярлуулдаг, Түүний алдрын төлөө гэсэн цэвэр сэтгэлтэй болох хэрэгтэй. бид ийм цэвэр сэтгэлээр хоньдыг хариулбал үр жимстэй Бурханыг баярлуулдаг шавийн амьдаралаар амьдарч чадна.
3-рт Төлөв даруу сэтгэлээр3а-г үзээрэй. “Өөрсдөд чинь даалгасан хүмүүсийг ноёлох бус” Есүс Бурхан хүү байсан хэрнээ өөрт байгаа эрх мэдлийг хэзээ ч өөрийн эрх ашгийн төлөө хэрэглээгүй. Харин тэрээр хүмүүсийг аврахын тулд, бусдын хэрэгцээнд нийцүүлэн, бусдыг ханагаж аврахын төлөө өөрийгөө даруу болгон үйлчилсэн байдаг. Иохан 13-рбүлгээс харвал Есүс нэгэн оройн зоогийн үеэр Бурхан өөрийх нь мутарт бүгийг өгсөнийг мэдсэн ч, тэрээр өөрийн шавь нарын хөлийг нэг нэгээр нь угаасан байдаг(Иохан 13:4-5). Есүс үүгээрээ хожим өөрийх нь хонин сүргийг хариулах ахлагч ба хоньчдод Бурханы хонин сүрэгт ноёлох бус хэрхэн өөрсдийгөө даруу болгон үйлчлэх хэрэгтэйг харуулсан. Зарим ахлагч удирдагч нар нь хоньчины үүргийг дэлхийн эрх мэдэлтэй адилтган бусдыг ноёрхох тохиолдол байдаг. ийм гаднах байр суурь ба эрх мэдлээр хоньдод захирангүй хандвал хоньд нь тэр хоньчины аясыг харж, хүний өмнө хоёр нүүрээр амьдархад хүрнэ. Гаданаа дуулгавартай дагаж байгаа мэт боловч дотор нь гомдол эсэргүүцэлийн сэтгэлтэй болно. хоньчин бол хоньдын итгэлийг захирдаггүй харин итгэлд нь тусалдаг хүн юм(2 Ко 1:24). Хоньчин нь хонио Есүстэй хувийн харилцааг тогтоох, Бурханы дуу хоолойг сонсож, дуулгавартай дагахад нь тусалдаг хүн билээ.
4-рт Үлгэр дууриал болох хэрэгтэй
3б-г үзээрэй “Харин хонин сүрэтэй үлгэр дууриал бол”
Сүнсий хоньчин нь Бурханы хонин сүргийн ард нь гараад араас нь түлгэж яваарай гэж хэлж болохгүй. Харин хонин сүрэгийн өмнө нь гараад өөрөө үлгэр дууриал болон дагуулах хэрэгтэй. Өөрөө Бурханаас эмээн хүндэтгэж, Бурханыг чин сэтгэлээсэй хайрлан, Буханлаг зүйлсийг амьдалын тэргүүнд тавин амьдарч үлгэр дууриал болон харуулах хэрэгтэй. Амаараа хичнээн Бурханы үгийг заасанч, үйлсээрээ дэлхийн шунал, хувийн хүсэл, эд хөрөнгө зэргийг хөөцөлдөн амьдарвал ямар ч үнэ цэнэгүй болно. Итгэлээр амьдрахыг хоньдод заадагч өөрөө залхуу, найзгай, сүнслэг тэмцэлгүй амьдарвал хуурамч хоёр нүүртэн нэгэн болно.Тиймээс удирдагч хоньчид нь бүх талаараа хоньдын үлгэр дууриал болж, амьдрахын төлөө өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, хатуу тэмцэл ба золиос гарган амьдрах хэрэгтэй. Үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаар үлгэр дууриал болох хэрэгтэй(1Тим 4:12).  Жишээ нь ахлах хоньчид нь бүтэнсайны хүндэтгэлийн цуглаан болоод библийн хичээлийн цагийг яс барьж хоньд болоод хоньчдод үлгэр дууриал болох хэрэгтэй. Хүндэтгэлийн цуглаанд 10-20 минутын өмнө ирээд бие сэтгэлээ бэлдэн үлгэр дууриалыг үзүүлэх хэрэгтэй. Мөн завгүй ажил ихтэй байсан ч фишин хийж, хоньдод цагийг гаргаж үлгэрлэх хэрэгтэй. Хэрэв бид эдгээрийг хийж чадахгүй бол хонь болоод хоньчдод ингээрэй, тэгээрэй гэж хэлж чадахгүй юм. Тэгвэл бид яаж хонин сүрэгт үлгэр дууриал болж чадах вэ? Юуны өмнө би өөрөө эхлээд Есүсээс суралцан, Түүнийг дууриадаг амьдралаар амьдрах хэрэгтэй. Зөвхөн Есүс дээр хараагаа чиглүүлэн Түүнийг дууриан амьдрахын төлөө хичээвэл бид аажмаар бусдын үлгэр дууриал болж чадна. Элч Паул 1 Ко 11:1-д “Би Христийг дууриадаг шиг, намайг дууриагчид бай” гэж өөрийн хоньдод хэлсэн байдаг. Паул намайг дууриагчид ба гэж зоригтой хэлж чадсан нь тэрээр өөрөө Христийг дууриадаг амьдралаар амьдарч чадсанхых юм. Итгэлийн амьдралын гол зорилго нь Есүсийг суралцан дууриаж, Түүний дүүрэл хүртэл өсөж төлөвшхийн тулд юм. Бид Есүсийг хичээнгүй дууриан дагахд хонин сүргийн сайн хоньчин болж, үлгэр дууриалтай амьдарч чадна.
Тэгвэл бид сайн дураараа, Бурханы хүслийн дагуу, төлөв даруу сэтгэлээр, бохир ашгийн төлөө бус үлгэр дууриал болон амьдрахад юу болох вэ? 4-г үзээрэй “Тэгээд Тэргүүн хоньчинг гарч ирэхэд та нар алдрын гандашгүй титмийг хүлээн авна” Хоньчины жинхэнэ шагнал нь Тэргүүн хоньчин болох Есүсээс ирдэг. Бид сайн дураараа, цэвэр сэтгэл ба даруу сэтгэлээр хонин сүргийг хариулан амьдрахад Есүсийг ирэхэд алдрын гандашгүй титмийг өмсөх болно. Хоньчид бид энэ л шагналыг харж, итгэл найвдвараа болгон амьдрах хэрэгтэй. Бид ялзран замрхан алга болох дэлхийн шагналыг бус харин Бурханы өгөх жинхэнэ үүрд мөнхийн гандашгүй шагналыг хүлээн авдаг хүмүүс болохыг хүсэн ерөөж байна.

2. Даруу байдлаар хувцасл (5-6)
Элч Петр одоо залуусыг сурган ятгаж байна. 5-г үзээрэй “Залуус аа, та нар мөн түүнчлэн ахалагдадаа захирагд. Та бүгд бие биед бие биендээ даруу хандах байдлаар хуцасла” гэж байна. Петр залуусыг онцгойлон ингэж ятгаж байгаа нь залуусын сэтгэл нь омог бардам, галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй хүмүүс байдаг учараас юм. тиймээс тэд чуулганд үйлчлэл авбал маш идэвхтэй үйлчилдэг. Ийнхүү цэвэр сэтгэл ба халуун зүрхээр үйлчлэх нь маш нандин бөгөөд талархмаар. Гэвч залуус сэрэмжлэх хэрэгтэй. Залуучууд ихэнхдээ өөрийн санаа бодлоор зүтгэхэд амархан байдаг. сайн номхтгоогүй морь мэт хүмүүстэй зөрчилдөж, өөрийн сул дорой, хязгаарыг ухаарахгүй бардам зан гаргахад амархан. Өөрийгөө зөв гэдэгт хэт автсанаас болж, ахлалч, удирдагчдыг шүүмжлэн, үл тоож, эсэргүүцэх, захирагдахгүй байдал гаргадаг. Энэ нь залуу насанд бүдрэхэд хамгийн амархан учир, анхаарал ба сэрэмжтэй байх хэрэгтэй.  энэ чанар нь эцэстээ чуулган дотор эмх цэгцийг нураасанаар Бурханы эсрэг зогсоход хүргэдэг. Тиймээс залуус би сүнсээр өсөн төлөвших гэвэл дээрх бардам, дуулгаваргүй байдалтай хатуу тэмцэл хийж, гэмших хэрэгтэй. Бурханы тогтоож өгсөн эрх мэдэл ба захиргаанд өөрийгөө дасгалжуулах хэрэгтэй. Залуус Бурханы тогтоож өгсөн ахлагчддад захирагдах үед сүнсээр өсөж, ирээүйд сайн ахлагч удирдагч болох болно. Тиймээс би өөрийн сүнсний зөвт байдлын төлөө  ахлагчдад захирагдцгаая. Хажуу байгаа хүндээ ахлагчдда захирагдцгаая гэж хэлий.
Тэгвэл бид хэрхэн захирагдах хэрэгтэй вэ?
5б-р эшлэлд “бие биендээ даруу хандах байдлаар хувасла” гэж байна. бие биендээ бардам байдлаар хандаж байгаа бүлэг хүмүүсийн тухай бодож үзээрэй. Энэ үед юу болох вэ? тэмцэл, шүүмж, үзэн ядалт, буруутгал, өршөө хорсолоор дүүрэн ягл там шиг байх болно. Харин бие биеээ даруу байдлаар хандвал юу болох вэ? уучлал, хүлээн зөвшөөрөл, ойлголцор, урам зориг хайр, итгэл найдвар хайр дүүрэн ягл диваажин мэт байх болно. бид ийм байвал Бурханы хаанчлалыг бодитоор мэдрэх болно. Тиймээс бид өдөр бүр бохир заваан хувцасыг тайлж, цэвэр гоё хувцсыг өмсдөг шиг, бид бардам занг өдөр бүр тайлан хаяж, төлөв даруугийн хувцсыг өмсөх хэрэгтэй. Даруу байх өөр нэг шалтгааны 5б-р эшлэлд хэлсэн байна “Учир нь бардмыг эсэргүүцдэг, харин дарууд нигүүлсэл өгдөг” Бурхан бардам нэгэнийг эсэргүүцдэг бөгөөд харин даруу гэмшсэн нэгэндөөрийн хайр нигүүлсэлээ үзүүлдэг. Бардам байдал бол Бурханы дайсантай адил юм. учир нь тэнгэр элч Люципер бардамнаснаас болж Бурханы эсрэг боссон байдаг. хүн ийнхүү бардамналын сүнсэнд автвал сүнсээр сохрож, Бурхан болоод түүний ажлыг эсэргүүцэх болдог. Тиймээс Бурхан бардамыг жишдэг юм. Харин Бурхан өөрийгөө даруу байлаар хувцаладагнэгэнд нигүүслээ хайрладаг. Бурхан дараа нэгэний талд зосгдог. Авяс чадвар байхгүй байсан ч даруу зангаар захирагддаг нэгэн Бурханд нандинд тооцогдон ивээл ерөөлийг авдаг.
6-г үзээрэй “Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөсрдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилөнө” гэж байна. Энд Бурханы хүчирхэг мутрын дор гэсэн нь Бурханы хүч чадал ба Бурхан төгс бүрэн эрх мэдлийн дор гэсэн утгатай. Бурхан хүнийг ямар ч цаг үед янз бүрийн зүйлээр дамжуулан номхтгож, өргөмжилж чадалтай Нэгэн юм. Бурхан хүн бүрийн амьдралыг өөрийн эрх мэдлээр удирдан жолооддог.  Намайг номхтгож, даруу болгодог Бурханы эрх мэлийг хүлээн зөвшөөрөн амьдралд тохиолд байгаа бүхийл зүйлсийг зөвөөр даван туулах хэрэгтэй. Гэвч бид амьдралаа хүний зүгээс харвал эсэргүүцэх, гомдоллох сэтгэл төрдөг. Тиймээс бид Бурханы эрх мэдэлд итгэ, төлөв даруу болгох дасгалуудыг дуулгавартайгаар даган амьдрах үед Бурхан өөрийн цагт биднийг өргөмжлөх болно. Мөн Бурханы ажилд нандинаар хэрэглэх болно.
Иосеф айлын бага хүү болж төрсөн. Эцэгийнхээ онцгой хайр, халамжинд умбаж байх үед тэрээр ах нарын атаархлаас бола амьдрлын хэт ширүүн дасгалуудаар дамжин амьдралын гүн ероолд шидэгдсэн. Гэвч энэ бүх амьдрлын хүн ширүүнд сорилтонд орох үед Иосеф Бурхан ба хүмүүсийг үзэн ядаж, хорсон, гомдоллон шантраагүй. Харин тэрээр Бурхан өөрийг хайралдаг, Түүний амьдрал тавьсан төлвөлгөө ба таалал байга гэдэг гүн бат итгэж, Бурханы эрх мэдэлд өөрийн амьдралыг даатган бүгдийг даруу сэтгэлээр дуулгавартай дагсан. Бурхан Иосеф, ах нартаа зарагдсан, боол болсон, шоронд хоригдсон гэх мэт зүйлсээр дамжууулан дасгалжуулж, номхтгосоноор түүний дотод хүнийг өөрчилж, төлөвшүүлсэн. Цаг нь болоход Бурхан Түүнийг Египетийн улсын ерөнхий сайд болгон өргөмжилснөөр авралын ажилд нандинаар хэрэглэгдсэн. Бүгдээрэй амьдрал дээр минь байгаа Бурханы эрх мэдлийг хүлээн зөвшөөрцгөөё. Бурханыг Даруу сэтгэлээр дуулгавартай дагацгаая. Бурхан бидний хүн нэг бүрийг амьдралын асуудал ба зовлон бэрхшээлээр дамжуулан бидний дотоод хүнийг өөрчлөн шинэчил өөрийн ажилдаа нандинаар хэрэглэх болно. Энэ цагт манай чуулганы хүн нэг бүр өөрийн амьдрал дээр байгаа Бурханы эх мэдлийг даруу сэтгэлээр хүлээн зөвшөөрсөнөөр дасгалжуулагдан өөрчлөгдөж төлвөшсөн хүмүүс болохыг хүсэн гуйж байна. Дүгнэлт: Энэ цагт бидний эргэн тойронд хоньчин хэрэгтэй олон оюутан залуус байна. хичээлийн шинэ жил эхэлсэн. Бид энэ хичээлийн жилд идэвхтэйгээр хонин сүрэгт үлгэр дууриал болхыг хичээн хонин сүргийг хариулах ажилд оролцож чадхыг хүсэн гуйж байна. Хүн бүр шийдвэр гарган Бурханы хонин сүргийн хоньчид болцгооё. Бид энэ зарилгийн дагуу үйлдэх үед, Бурхан биднийг хэрэглэн энэ цагт Өөрийн хаанчлалаа байгуулах ажилд хэрэглэх болно. АМЕН

өмнөх нийтлэл2018 оны Лук 32-р номлолын асуулт (09.09)
Дараагийн нийтлэл2018 оны Лук 32-р номлол (09.09) Ц. Чибаатар