ХӨЛСӨЛСӨН БАЙРАНД
Үйлс 28:16-31
“Ийнхүү Паул өөрийн хөлсөлсөн байранд бүтэн хоёр жил амьдарч өөр уруу нь ирсэн бүгдийг элэгсгээр хүлээн авч”(30)
Элч Паулд Ромыг сайн мэдээгээр байлдан дагуулах гэсэн агуу их хүсэл байжээ. Тэрээр Ромд очоод бодитоор хийсэн зүйл нь юу вэ?
1. Израилийн найдлагын төлөө (16-22)Паул эхлээд нэр хүнд бүхий Иудей хүмүүсийг дуудаад Ромд ирэх болсон учир шалтгаанаа тайлбарлав. Тэрээр нэг үгээр “Израилийн найдварын төлөө би энэхүү гинжээр гинжлэгдсэн билээ” гэв.(20) “Израилийн найдвар” гэдэг нь тэдний өнө удаан хүлээсээр ирсэн Мессиаг зааж байна. Үүгээр дамжуулан элч Паул Мессиа бол Есүс Христ гэдгийг дамжуулахыг зорьсон. Есүс бол бүх хүн төрөлхтний үнэн найдлага учраас Паул Түүний төлөө зовлон эдлэхдээ баясчээ.
2. Хөлсөлсөн байранд Бурханы хаанчлалыг гэрчилсэн Паул (23-31)Паулд байсан хүсэл найдвар нь үнэхээр агуу их байсан боловч түүнд тулгарсан бодит байдал нь үнэхээр бэрхшээлтэй байсан. Учир нь тэрээр гинжлэгдээд байсан юм. Тэглээ ч гэсэн сэтгэлээр уналгүй, хэдэн хүмүүстэй цаг тохирч, өглөөнөөс үдэш болтол Хуучин Гэрээг ярьж тайлбарлав.(23) Тэрээр хоёр жилийн турш хөлсний байранд сууж, өөр дээр нь ирсэн хүмүүсийг хүлээн авч, зоригтойгоор Бурханы хаанчлалын тухай гэрчлэн Эзэн Есүсийн тухай зааж өгчээ.(30-31) Энэ нь маш өчүүхэн зүйл мэт харагдаж болох юм. Гэвч эцэст нь үүгээр дамжуулан их гүрэн Ром улс сайн мэдээний улс болсон билээ. “Үйлс” номд төгсгөлийн үг гэж байдаггүй. Яагаад гэвэл авралын “Үйлс” нь одоо ч гэсэн бид нараар дамжуулан үргэлжилсээр байгаа билээ.
Залбирал: Эзэн минь ээ! Надад дэлхийн олон улс оронд сайн мэдээг дэлгэрүүлэх гэсэн хүслийг төрүүлж өгсөнд тань баярлалаа. Би Таны өгсөн энэ агуу их хүслийн дотор сайн мэдээг дэлгэрүүлэх ажил буюу 1:1 Библийн хичээлд өөрийгөө тууштай зориулж чадахыг гуйж байна.
Нэг үг: “Агуу их хүсэл, 1:1 Библийн хичээл”