Өдөр бүрийн хоол /2026.11.11/

ТҮҮНИЙ НЭРИЙН ТӨЛӨӨ

Ром 1:1-7
Гол эшлэл Ром 1:5

“Түүний нэрийн төлөөх итгэлийн дуулгавартай байдлын тулд “

  1. Бурханы сайн мэдээний тул (1-4)
    Паул юуны өмнө өөрийгөө Христ Есүсийн боол гэж байна. Энэ Боол гэдэг нь Эзэнийг туйлбартай дагаж үнэнчээ өргөн Эзэнд өөрийгөө бүрэн зориулдаг хүнийг зааж байгаа үг юм. Паул бас өөрийгөө  “Элч болохоор дуудагдсан хүн” гэж байна. Түүний эзэлдэг суудал нь хэдийгээр Христийн боол боловч үүрэг нь баярын мэдээний төлөө Бурханаас илгээгдсэн элч юм. Сайн мэдээ гэдэг нь Бурханы хүү Есүс Христийг хэлж байна. Энэ сайн мэдээ нь нэгэн өдөр гэнэт бий болсон зүйл бус харин, урьд өмнөөс Бурханы зөнчдөөр дамжин амлагдсан зарлиг юм. Бурханы хүү Есүс Христ нь махбодиор Давидын үр удмаас төрсөн бол, сүнсний хувьд Ариун сүнсээр дамжин үхэгсдээс дахин амилсан юм. Энэ Есүс бол сатаны эрхийг эвдэж биднийг гэм ба үхлээс авардаг Христ мөн юм. Бид ийм Есүсийг гэрчлэхийн тулд сонгогдсон билээ.
  2. Ивээл ба элчийн үүрэг (5-7)Бүх үндэстний дунд Түүний нэрийн төлөөх итгэлийн дуулгавартай байдлын тулд бид Түүгээр ивээл ба элчийн үүргийг хүлээн авсан билээ(5). Урьд нь гэмийн боол байсан Паул Есүсээс ямар ч төлөөсгүй 100% ивээлээр гэмийн өршөөлийг авсан. Түүн шиг өршөөлийн ивээлийг амссан хүмүүсийн амьдралын зорилго ба чиг нь өөрчлөгддөг юм. Хойшид ч дан ганц өөрийнхөө төлөө амьдралгүй Есүсийн нэрийн төлөө амьдрах болно. Мөн бүх харь үндэстнийг итгүүлэн дуулгавартай дагадаг хүмүүс болгодог элчийн үүргийг биелүүлэхийн тулд хүчин зүтгэдэг хүн болдог юм.
    Гуйлт : Эзэн минь! Намайг гэм ба үхлээс аварч элчээр дуудсанд талархаж байна. Би яг одооноос эхлэн зөвхөн Эзэний нэрийн төлөө амьдарна. Нэг үг : Түүний нэрийн төлөө
өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.11.10/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.11.12/