Өдөр бүрийн хоол /2024.04.18/

РОМД ХҮРЧ ОЧСОН ПАУЛ

Үйлс 28:1-15

“Тэнд бид ах дүү нарыг олж уулзахад, тэд долоо хоног хамт байгаач гэж биднийг урьсан юм. Тийнхүү бид Ромд хүрч ирлээ.”(14)

Элч Паул Бурханы тусламж ба ивээлээр эцэст нь Ромд хөл тавьжээ. Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлмөөр үйл явдал юм.
1. Нутгийн хүмүүсээс хүндэтгэлийг авсан Паул (1-13)
Эсэн мэнд үлдсэн Паул болон түүнтэй хамт явж байсан хүмүүс Мальт хэмээх аралд хүрэв. Тэндхийн хүмүүс тэднийг элэгсэг дотно хүлээн авав. Паул хэсэг гишүү авчирч галд нэмэхэд галын халуунаас болж гэнэт тэдгээрийн дундаас хорт могой гарч ирээд түүний гарыг хатгачихав. Үүнийг харсан нутгийн хүмүүс Паулыг үхнэ гэж бодоцгоов.(4) Гэвч Паул хавагнах ч үгүй, газар хөсөр унаж үхэх ч үгүй байв. Үүнийг харсан нутгийн хүмүүс гайхаж, бодлоо өөрчлөн Паулыг бурхан байж хэмээн ярьж эхлэв.(6) Паул тэр арлын тэргүүний эцгийг болон өвчтэй хүмүүсийг ч эдгээж өгөв. Үүнээс болж тэд Паул болон түүнтэй хамт байгсдад хүндэтгэл үзүүлж, аян замд нь хэрэгтэй бүхнээр хангаж өгөв.(10) Бурхан Өөрийн тааллыг биелүүлэхийн тулд Паулын амь насыг эцэс хүртэл хамгаалж, хэрэгцээтэй бүхнээр хангаж өгчээ.

2. Зориг орсон Паул (14-15)
Паул болон түүнтэй хамт явж буй хүмүүс Сиракус, Региум, “утиолоор дамжин гурван сар болоод Ромд хүрч ирэв. Паул хэдийгээр гэмт хэрэгтний дүрээр ирсэн ч Ромыг сайн мэдээгээр байлдан дагуулж, Ромоор дамжуулан бүх дэлхийд сайн мэдээг дэлгэрүүлнэ гэсэн хүсэл найдвартай байв. Энэ үед Паулын ирсэн гэдгийг сонссон итгэгч ах дүү нар ирж, түүнийг тосон авчээ. Үүнийг харсан Паул Бурханд талархаж, зориг оров.(15) Эзэний ажлыг хамт хийх хамтран зүтгэгч байна гэдэг нь Эзэний зарц нарын хувьд үнэхээр талархмаар, урамтай зүйл билээ.
Залбирал: Эзэн минь ээ! Та намайг дуудсан учир амийг минь хамгаалж, хэрэгтэй бүхнээр хангаж, бас хамтран зүтгэгчийг ч гэсэн өгч хайрлана гэдэгт итгэж байна.
Нэг үг: “Эзэн намайг дуудсан учир”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.04.17/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.04.19/