ЗӨВЛӨЛИЙН ӨМНӨ ЗОГССОН ПАУЛ
Үйлс 23:1-10
“Паул зөвлөлийг анхааралтай харан, -Ах дүү нар аа, өнөөдрийг хүртэл би Бурханы өмнө хүний мөсөөр сайн амьдралаар амьдарч ирлээ гэв.”(1)
Паул зөвлөлд байцаагдах болжээ. Гэвч тэрээр өчүүхэн ч айгаагүй бөгөөд харин ч эсрэгээр тэдний хуурамч бялдууч чанарыг зэмлэж, дахин амилах тухай зоригтойгоор гэрчлэв.
1. Бурханы өмнө амьдарсан Паул (1-5)
Зөвлөлд цаазаар авах ял ноогдуулах эрх хүртэл байгаа гэдгийг Паул сайн мэдэж байсан. Гэвч тэрээр өчүүхэн ч айлгүйгээр ийнхүү гэрчлэв. “Ах дүү нар аа, өнөөдрийг хүртэл би Бурханы өмнө хүний мөсөөр сайн амьдралаар амьдарч ирлээ.” Тэгтэл тэргүүн тахилч Ананиа дэргэдээ байсан хүмүүст түүний амыг алгад хэмээн тушаав. Паул түүнд “Цагаанаар будагдсан хана чамайг Бурхан цохино доо. Чи намайг Хуулийн дагуу шүүх гэж сууж буй атлаа намайг занчихыг тушааснаараа Хуулийг зөрчиж байгаа хэрэг биш үү?” гээд түүний хуурамч болон бялдууч чанарыг зэмлэв. Паул Есүстэй уулзсанаасаа хойш цаг ямагт Бурханы өмнө хүний мөсийг зөрчих ямар ч зүйл хийлгүй үнэнчээр амьдарчээ. Тиймээс тэрээр Хуулийг зөрчиж буй Ананиаг хатуу зэмэлж чадсан.
2. Зөвлөлийн гишүүдийг хэрэлдүүлсэн Паул (6-10)
Паул зөвлөлийн гишүүдийг амилалтад итгэдэг фарисайчууд болон ямар ч амилалт, тэнгэр элч, сүнс байхгүй гэж ярьдаг садукайчуудаас бүрдсэнийг мэдээд чанга дуугаар “Би найдвар болон үхэгсдээс амилах амилалтын төлөө шүүгдэж байна” хэмээн хашхирав.(6) Тэгэхэд фарисайчууд болон садукайчуудын хооронд маргаан дэгдэж, хурал хоёр тал болон хуваагдав. Маргалдаан ширүүссэн тул мянгатын дарга захирагч Паулыг хуаранд аваачихыг цэргүүдэд тушаажээ. Ингэж Паул аюул хямралыг ухаалгаар даван туулав.
Залбирал: Эзэн минь ээ! Бурханаас эмээдэг хүнд амьдралын мэргэн ухаан байдаг. Би Таны өмнө цаг ямагт үнэнч амьдарснаар зоригтой хүн болохыг гуйж байна. Мөн аливаа шударга бус зүйлийг хатуу зэмлэж чадахыг гуйж байна.
Нэг үг: “Бурханы өмнө үнэнч шударгаар амьдарья.”