Өдөр бүрийн хоол /2024.04.06/

ХАРЬ ҮНДЭСТНҮҮДЭД ИЛГЭЭГДСЭН ПАУЛ

Үйлс 22:17-30

Үйлс 22:17-30

“Тэр надад “Яв, Би чамайг Харь үндэстнүүд уруу алс хол илгээнэ” гэж айлдсан гэв.”(21)

1. Харь үндэстнүүдэд сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд дуудагдсан Паул (17-21)

Паул Иерусалимд буцаж ирээд сүм дотор залбирч байтал “Миний тухай чиний гэрчлэлийг тэд хүлээж авахгүй учраас Иерусалимаас шалавхан гар” гэх дуу сонсогдов. Тэгэхэд Паул ийнхүү асуув. “Эзэн, Танд итгэгчдийг хавчиж, Стефаны цус урсаж байхад ч дэргэд нь зогсоод сайшааж байсан би яаж Есүсийн гэрч болж чадах вэ?” Энэ үед Есүс “Яв, Би чамайг Харь үндэстнүүд уруу алс хол илгээнэ” гэв.(21) Паул хэдийгээр Харь үндэстнүүдийн миссионер байх нь зохисгүй боловч Түүнийг аварч, сонгосон нь амьд Бурхан билээ. Түүнд ийм бат итгэл байсан учраас зоригтойгоор сайн мэдээг гэрчилж чадсан.
2. Ромын иргэний эрхийг ашигласан Паул (22-30)

Паулыг Харь үндэстнүүдэд сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд дуудагдсаныг сонсмогц иудей хүмүүс уураа барьж чадахгүй дуугаа өндөрсгөн “Энэ мэтийн хүнийг газрын хөрснөөс арчин хая. Тэр амьд байх ёсгүй” хэмээн хашгиралдаж хувцсаа хүү татан, агаарт шороо тоос босгов. Тэгтэл мянгатын дарга түүнийг хуаран уруу аваачаад ташуурдан байцаахыг тушаав. Улмаар зуутын дарга түүнийг ташуурдахаар тэлж хүлэв. Энэ үед Паул яасан бэ? Тэрээр өөрийгөө Ромын иргэн гэдгээ ашигласнаар энэхүү аюулаас зайлсан билээ. Тэгснээрээ Паул зөвлөлд албан ёсоор шүүгдэх болж зөвлөлийн гишүүдэд сайн мэдээг дэлгэрүүлэх боломжтой болжээ. Сайн мэдээг гэрчлэх үед Ариун Сүнс гайхамшигтай мэргэн ухааныг өгдөг.
Залбирал: Эзэн минь ээ! Өчүүхэн намайг ч гэсэн дэлхийд сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд дуудсанд баярлалаа. Энэ ажилд хэрэгтэй мэргэн ухааныг өгнө гэдэгт итгэж байна.
Нэг үг: “Би чамайг Харь үндэстэн уруу илгээнэ.”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.04.05/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.04.08/