Өдөр бүрийн хоол /2026.10.27/

ЭЗЭН ӨӨРИЙГ НЬ СОНГОСНЫГ ГЭРЧИЛЖ БУЙ ПАУЛ

Үйлс 22:1-16

“би газар унав. Тэгтэл Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? гэх дуу сонсогдов.”(7)

Мянгатын захирагч Паулд ярихыг зөвшөөрөхөд Паул өөрийгөө Бурханд хэрхэн итгэх болсон тухайгаа гэрчлэв.
1. Итгэгчдийг хавчдаг байсан Паул (1-4)
Паул бол Киликийн Тарс хотод төрсөн Иудей хүн бөгөөд Гамалиелын дор хуулийн чанд байдалд өсөж боловсорчээ. Тэр зөвхөн хуулийг чанд хатуу баримтлан амьдрах нь Бурханд таалагдана гэж бодсон учраас Есүст итгэгчдийг эр, эм гэж ялгахгүй баривчлаад шоронд хийж хавчдаг байв.(4) Тэрээр Бурханы тухай зөвөөр танин мэдэхгүй, зөвхөн хууль болон өөрийн санаа бодолд үндэслэн Бурханд үйлчилж байсан учраас түүний халуун үйлчлэл нь Бурханы ажлыг хөгжүүлэх биш, харин эсрэгээр маш их саатуулдаг байв.
2. Эзэнд сонгогдсон Паул (5-16)
Паул шашны удирдагчдаас итгэгчдийг баривчлах бичгийг аваад Дамаск уруу явж байсан билээ. Үдийн алдад гэнэт хурц гэрэл цацарч Паулыг хүрээлсэнд тэр газар унав. Яг энэ үед тэнгэрээс “Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ?” гэх дуу сонсогдов.(7) Энэ бол Есүсийн дуу юм. Есүс нь итгэгчдийг хавчигдах үед тэдний зовлонгоос хуваалцдаг. Паул тэрхүү хурц гэрлээс болж юу ч харж чадахгүй болов. Үүгээр түүний тэнгэр тулам их байсан бардам сэтгэл нь хагарч, Эзэний өмнө өөрийгөө өчүүхэн сул дорой гэдгээ ухаарах болов. Эзэн Ананиа гэгч хүнээр түүний нүдийг нээж өгсөн. Тэгээд Бурхан түүнийг сонгож, Есүсийн гэрч болгосныг ухааруулж өгөв.
Залбирал: Эзэн минь ээ! Таныг танин мэдээгүйгээсээ болж өөрийн санаа болон хуулийн мэдлэгээр бусдыг хавчиж байсандаа гэмшиж байна. Таныг таньж мэдсэнээр төлөв даруугаар Таныг гэрчилдэг хүнээр хэрэглэж өгөөч.
Нэг үг: “Есүсийн гэрч”

өмнөх нийтлэл2026 ОНЫ НБК ИОХАН 1-Р НОМЛОЛ (10.24) Ч. БАЗАРДАРГИА ХН
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.10.28/