Өдөр бүрийн хоол /2026.10.16/

ҮСЭЭ АВАХУУЛСАН ПАУЛ

Үйлс 18:18-19:7

“Кенхрейд байхдаа Паул тангаргаа сахьж үсээ авахуулжээ.”(18б)Элч Паул урьд нь тангарагласан ёсоороо Кенхрейд үсээ авахуулжээ.(18)

Тэрээр чухам юуг тангарагласныг мэдэх аргагүй боловч тэрхүү тангаргаа Бурханы өмнө биелүүлэхээр шийдсэн нь тодорхой байна. Паул үсээ авахуулсныхаа дараа юу хийсэн бэ?

1. Бүх дагалдагчдыг урамшуулсан Паул (18-23)

Паул үсээ авахуулсныхаа дараа Ефест очиж хэсэг хугацаагаар сайн мэдээг дэлгэрүүлэв. Түүний дараа Кайсар, Антиох, Галат болон Фругт айлчлан очиж, бүх дагалдагчдыг урамшуулав.(23) Үүгээр дамжуулан Паул юуг тангарагласныг мэдэж болох юм. Тэрээр цаашдаа дагалдагчдынхаа итгэлийг бэхжүүлэхээр шийджээ. Ер нь сайн мэдээг дэлгэрүүлснээр Есүст итгүүлэх нь чухал байдаг. Гэхдээ үүнээс ч илүү чухал зүйл бол Есүст итгэхээр шийдсэн хүнийг Есүсийн сайн шавь болоход нь туслах явдал юм. Паул үүнийг хэр чухал зүйл вэ гэдгийг сайн мэдэж ойлгосон учраас сайн мэдээг дэлгэрүүлэн цуглааныг үүсгэн байгуулсан газар бүртээ айлчилж, тэдний итгэлийг бэхжүүлсэн билээ.

2. Есүсийг гэрчилсэн Паул (18:24-19:7)

Паул Ефест зарим дагалдагчидтайгаа уулзахад тэд зөвхөн гэмшлийн баптисмын тухай л мэдэж байсан.(18:25) Тэд Библийг сайн мэдэж байсан боловч сүнслэг зүйлийн тухайд огт мэдлэггүй байсан. Тийнхүү зөвхөн гэмшлийн баптисмыг л мэдэж, хуулийг баримтлан амьдарч байсан тэдэнд Паул Есүсийг гэрчлэв.(4) Үүнийг сонсоод тэд Есүсийг хүлээн зөвшөөрч, баптисм хүртэхэд Ариун Сүнс бууж ирэв. Ариун Сүнс тэдний дээр бууснаар сүнслэг бэлгүүдийг авчээ.(6) Тэд одоо Бурхантай сүнсээр харилцдаг баяр хөөртэй, амар тайван, эрх чөлөөтэй, шинэ амьдралаар амьдрах болжээ. Есүст итгэдэг хэн ч гэсэн Ариун Сүнсээр удирдуулан Бурхан Аавтай харилцдаг амьдралаар амьдрах хэрэгтэй.

Залбирал: Эзэн минь ээ! Та надад Есүст итгэсэн хүмүүсийн итгэлийг бэхжүүлэн туслах нь хичнээн чухал болохыг ойлгуулж өгсөнд баярлалаа. Намайг Ариун Сүнсээр удирдуулдаг амьдралаар үргэлж амьдрахад туслаач.

Нэг үг: “Дагалдагчдыг урамшуул.”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.10.15/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.10.17/