ПАУЛ ДАГАЛДАГЧДЫГ ӨСГӨСӨН НЬ
Үйлс 19:8-20
“Тэр тэднээс холдож, дагалдагчдыг авч Туранны сургууль дээр өдөр бүр сургамжлах болжээ.”(9б)
Паул Ефест ирээд ажлын арга барилаа өөрчилж, олон хүмүүст Сайн мэдээг дэлгэрүүлэхээс илүү дагалдагчдыг өсгөх ажилд шамджээ. Хэдийгээр Паул аргагүйн эрхэнд тэгсэн боловч энэ нь Бурханы удирдлага ба цэцэн ухаан, мэргэн арга байсан.
1. Дагалдагчдыг тусгаарлан өдөр бүр сургамжилсан нь (8-10)
Элч Паул гурван сарын турш Синагогт Сайн мэдээг дэлгэрүүлсэн боловч хүмүүс дуулгаваргүй хандаж, олны өмнө Есүс Христийг шүүмжилж байв. Тиймээс Паул аргагүйн эрхэнд зарлигийг дуулгавартай хүлээн зөвшөөрч, сурах гэсэн хүсэлтэй дагалдагчдыг өдөр бүр сургамжлав. Элч Паул хожим энэ үеийг өдөр шөнөгүй хүн бүрийг нулимс унаган тасралтгүй сэнхрүүлсэн гэж дурссан.(20:31) Паул хүн бүртэй хувийн гүн хайрын харилцаа тогтоож, Бурханы үгээр тусалснаар Есүсийн дагалдагчдыг өсгөжээ.
2. Ийн Эзэний үг үлэмж хүчтэйгээр тархан (11-20)
Элч Паул хоёр жилийн турш дагалдагчдыг өсгөх ажилд анхаарсны үр дүнд Азид суурьшсан бүх хүн Эзэний үгийг сонсоцгоожээ. Мөн үүгээр ч зогсохгүй Бурхан Эзэний үгээр дүүрэн Паулын гараар ер бусын гайхамшгуудыг бүтээж байв.(11-12) Харин Скюгийн долоон хөвгүүн Паулыг дуурайж нэр алдартай болох гэж байгаад балрав.(14-17) Энэ явдлыг сонссон хүмүүс Эзэн Есүсийг өргөмжлөн, Түүн уруу ирээд гэмших болов. Мөн 19-р зүйлийг үзвэл Ефест ид шид, мэргэ төлгийг үйлддэг байсан хүмүүсээс олон хүн ид шидийн номуудаа овоолж, олны өмнө шатаажээ. Уг номыг бичигч нь энэхүү Ариун Сүнсний ажлын шалтгааныг Эзэний үг үлэмж хүчтэйгээр бэхэжсэнээс болсон гэж дүгнэж байна. Ариун Сүнсний ажил үйлс нь Эзэний үг хэр зэрэг хүчтэй болохтой нягт холбоотой юм.
Залбирал: Эзэн минь ээ! Бидэнд ч зарлигийг сурах хүсэлтэй хүмүүсийг ирүүлж өгсөнд тань баярлалаа. Манай цуглаан Эзэний үгээр дүүрэн хүчтэй болоход туслаач.
Нэг үг: “Эзэний үг хүчтэй байхад Ариун Сүнсний үйлс гарна.”