КОРИНТ ДАХЬ ЦУГЛААНЫГ БАЙГУУЛСАН ПАУЛ
Үйлс 18:1-17
“Харин Силас, Тимот нарыг Македониос ирэхэд Паул өөрийгөө үгэнд бүрэн зориулж, иудейчүүдэд Есүс бол Христ мөн гэдгийг гэрчилж байлаа.”(5)
Паул хоёр дахь удаагийн сайн мэдээг дэлгэрүүлэх аяллынхаа хамгийн сүүлд далайн боомт хот Коринтод очив. Тэнд Паул жил хагас байж Коринт дахь цуглааныг байгуулжээ.
1. Өөрийгөө үгэнд бүрэн зориулсан Паул (1-6)Паул Коринт хотод ирээд майхан хийдэг адилхан ажилтай Акултай тааралджээ. Тэнд жил хагас болох хугацаандаа Паул өөрийгөө үгэнд бүрэн зориулж, Есүс бол Христ мөн гэж гэрчилж байв.(5) Мөн эсэргүүцэн доромжилж буй иудейчүүдийн гэмийг сануулж, Харь үндэстнүүдэд сайн мэдээг дэлгэрүүлэхээр шийдэв.(6) Паул ингэж зоригтойгоор сайн мэдээг дэлгэрүүлж чадсан нь Бурханы үгэнд захирагдсан учраас юм. Бурханы зарц нар сайн мэдээний үнэнд бүрэн захирагдахад юунд ч хүлэгдэхгүйгээр тулгарч буй янз бүрийн саад бэрхшээлийг даван туулж чадна.
2. Паулд урам зоригийг өгсөн Есүс (7-17)Иудейчүүдийн хавчлага урьдынх шигээ үргэлжилж байсан ч Иустын Тит ба Синагогийн тэргүүн Крисп нар бүх гэрийнхнийхээ хамт Есүст итгэжээ. Мөн коринтчуудаас ч олон хүн итгэж, баптисм хүртэцгээв.(8) Харин үргэлжилж буй хавчлагаас болж Паулын сэтгэлд айдас түгшүүр байлаа. Харин одоо 9-10-р зүйлийг үзье. “Бүү ай. Үргэлжлүүлэн яригтун. Битгий дуугүй бай. Учир нь Би чамтай хамт байна. Хэн ч чамд хор хүргэхээр чам уруу дайрахгүй.” Ийнхүү Эзэн сэтгэлийн хүч тэнхээ нь сульдсан Паулыг зарлигаараа урамшуулж өгөв. Мөн хавчигдах тусам улам идэвхтэйгээр сайн мэдээг тунхаглах чигийг өгчээ.
Залбирал: Эзэн минь ээ! Хавчлагаас айж буй надад урам зориг өгч байгаад баярлалаа. Би сайн мэдээний үнэнд өөрийгөө бүрэн зориулснаар зоригтойгоор сайн мэдээг дэлгэрүүлэхийг гуйж байна.Нэг үг: “Бүү ай. Үргэлжлүүлэн яригтун!”