ҮЛГЭР ДУУРАЙЛ БОЛСОН АНТИОХ ЦУГЛААН
Үйлс 11:19-30
“Барнаб түүнийг олж уулзаад Антиохт дагуулан ирэв. Ийнхүү бүтэн жилийн турш тэд чуулганд цуглаж, олон хүнийг сургажээ. Дагалдагчдыг Антиохт анх удаагаа Христийнхэн хэмээн нэрлэх болов.”(26)
Өнөөдрийн зарлиг нь Антиох цуглааны хэрхэн байгуулагдсан ба хэрхэн хөгжиж Бурханд хэрэглэгдэх цуглаан болсон тухай юм.
1. Харь үндэстэнд сайн мэдээ дэлгэрүүлсэн нь (19-21)
Стефаны үхлийн дараа итгэгчдийг хавчих хавчлага улам ширүүсч, гал дүрэлзэх мэт болов. Хавчлагын улмаас тархсан итгэгчид Фойник, Кипр, Антиох хүртэл явж сайн мэдээг дэлгэрүүлжээ. Тэдний зарим нь Антиохт очоод Грек хүнд Эзэн Есүсийн сайн мэдээг дэлгэрүүлэв. Иймд Эзэний мутар тэдэнтэй хамт байсан бөгөөд маш олон хүн итгэж, Эзэн уруу эргэж байв.(21)
2. Сургаалыг хичээнгүй сурч дагасан нь (22-26)
Антиох цуглааны тухай сураг сонссон Иерусалим цуглаан Барнабыг илгээв. Барнаб бол сүнслэг хүн байлаа.(23) Тэрээр Тарс уруу очиж, Саулыг авчраад хамтран зүтгэгчээ болгожээ. Тэгээд бүтэн жилийн турш олон хүнд Библийг зааж өгөв(26). Тэд хичээнгүй, халуун сэтгэлээр сайн мэдээнээс сурч Есүсийг дуурайх гэжээ. Үүнээс болж хүмүүс тэднийг анх удаагаа Христийнхэн хэмээн нэрлэх болов.(26)
3. Өгөгчийн амьдралаар амьдарсан нь (27-30)
Антиох цуглааныхан их өлсгөлөн болж зовж байсан Иерусалим цуглааны төлөө хандив өргөв. Тэд анхнаасаа л өгөгчийн амьдралын баяр хөөр ба ивээлийг эдэлж байв. Авахаас өгөх нь илүү ивээлтэй юм.
Залбирал: Эзэн минь ээ! Манай цуглаанд ч гэсэн Антиох цуглаан шиг сайн мэдээнээс хичээнгүй сурч, Есүсийг дуурайж амьдардаг хүмүүсийг олноор зөвшөөрч өгөөч. Мөн бид бусдад өгдөг өгөгчийн амьдралын баяр хөөр ба ивээлийг эдлэхийг гуйж байна.
Нэг үг: “Антиох цуглаанаас суралцья.”