Үг нь махбод болж
Иохан 1:12-18
Гол эшлэл 1:14
1. Түүнийг хүлээн авагсдад ямар эрхийг өгөх вэ(12)? Бид хэрхэн Бурханы хүүхэд болж чадах вэ(13)?
2. Эхэнд байсан Үг нь юу болсон бэ(14а)? Бид Есүсээс юуг харж чадах вэ(14б)? Есүс махбод болж ирсэн Бурхан гэдэг үнэн нь бидэнд ямар ач холбогдол өгөх вэ?
3. Иохан Есүсийг хэн гэж гэрчилсэн бэ(15)? Энэхүү Есүсээр дамжуулан бид юуг авах вэ (16-17)? Бид хэнээр дамжуулан Эзэн Бурханыг харах болсон бэ(18, Кол 1:15а)?