САЙН МЭДЭЭ САМАРИД ДЭЛГЭРСЭН НЬ
Үйлс 8:1-25
“Тархсан хүмүүс явсан зүг бүрдээ үгийг тунхагласаар байв.”(4)
Стефаныг нас барсны дараа хавчлага улам ширүүн болов. Энэхүү хавчлагаас болж итгэгчид бүгд тарцгаав. Энэ бол үнэхээр гунигтай явдал юм. Гэхдээ Бурхан тийнхүү аянчин мэт тархсан итгэгчдээр дамжуулан сайн мэдээг бүх Иудей ба Самарид дэлгэрүүлэх болно.
1. Хавчлагаас болж тархсан итгэгчид (1-3)
Цуглааныг хавчсан гол хүн нь Саул байлаа. Тэрээр Стефаныг алсан явдлыг сайшаасан төдийгүй цуглааныг хөнөөхийн тулд айлд орж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг баривчлан шоронд хийж байв.(1,3) Үүнээс болж элч нараас бусад бүх итгэгчид Иудей болон Самарийн нутгаар тархав. Гэхдээ үүнд ч бас Бурханы сайн таалал байсан билээ.
2. Самарид гарсан Ариун Сүнсний үйлс (4-25)
Хавчлагаас болж тархсан хүмүүс явсан газар бүрдээ сайн мэдээг дэлгэрүүлэв. Ялангуяа туслагч Филип Самарийн хотод очоод хүмүүст Есүсийг тунхаглаж, бэлгэ тэмдгийг үйлдэв. Тэгэхэд тэр хот баяр баясгалангаар дүүрэн болов. Алдартай илбэчин Симон хүртэл гэмшжээ.(13) Ийнхүү Бурхан хавчлагаар дамжуулан сайн мэдээг өргөнөөр дэлгэрүүлэв. Бурханд сүйрэл, шаталт гэж огт байдаггүй. Стефаны асгаруулсан цус нь цуглааны суурь болжээ. Бурхан хавчлагаар дамжуулан зөвхөн Иерусалимын ойр орчимд байсан сайн мэдээг бүх Самарид дэлгэрүүлжээ. Иерусалимд байсан элч нар Самарийн хүмүүс сайн мэдээг хүлээн авсан гэсэн мэдээг сонсоод Петр, Иохан хоёрыг илгээв.(14) Тэд ирж, тэдэнд Ариун Сүнсийг авахуулахын төлөө залбирсанд Ариун Сүнс тэдэн дээр бууж ирэв. Бас тэр хоёр Ариун Сүнсийг ашиглаж, мөнгө олох гэсэн сайн мэдээний дайсныг зэмлэж, гэмшихэд нь туслав.(20-22)
Залбирал: Эзэн минь ээ! Та Стефаны үхэл ба хавчлагаар дамжуулан Өөрийн төгс сайн тааллыг биелүүлж байгааг харлаа. Мөн янз бүрийн хэцүү асуудал болон хавчлагаар дамжуулан биднийг тарааж, сайн мэдээний ажлыг биелүүлж байгаад баярлалаа.
Нэг үг: “Үхэл ба хавчлагаар ч алдраа харуулдаг Бурхан”