ФИЛИП БА ЕТИОПЫН ТҮШМЭЛ
Үйлс 8:26-40
“Филип ам нээн тэрхүү Судраас эхлэн Есүсийн тухай түүнд ярьж өгөв.”(35)
Самари хотод сайн мэдээ дэлгэрүүлэх үйлс маш хүчтэй хөгжиж байхад Эзэний тэнгэр элч Филипийг говь цөл уруу хөтөлжээ. Тэгснээрээ Етиопын бүх сан хөмрөгийг хариуцагч түшмэлд сайн мэдээ дамжуулах боломжийг өгчээ. Ингэснээр Африкт сайн мэдээ дэлгэрэв.
1. Үнэнийг хайрлагч түшмэл (26-34)Етиопын хатан хааны түшмэл нь Иерусалимд мөргөл үйлдэхээр очихуйц үнэнийг хайрлагч байв. Тэрбээр буцан явах замдаа тэргэндээ суугаад Библи уншиж байв.(28) Тэр хүн Бурханыг эрэн хайж, Түүний зарлигийн утгыг нь мэдэх гэжээ. Ийм түүн уруу Бурхан Библийн багш Филипийг явуулав. Филип түүнээс “Та уншиж байгаагаа ойлгож байна уу?” гэж асуусанд, тэр “Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн ойлгох билээ?” гэж хариулав.(31) Тэгээд өөрөө ойлгож чадахгүй байсан Исаиа зарлигийн утгыг Филипээс асуув. Энэ мэт үнэнийг хайрладаг хүнд Бурхан хоньчныг илгээж, түүнийг үнэний ертөнц уруу удирддаг.
2. Түшмэлд сайн мэдээг гэрчилсэн Филип (35-40)Филип түшмэлийн уншиж байсан Исаиа зарлигт үндэслэн Есүсийн тухай, ялангуяа загалмай ба амилалтын сайн мэдээг гэрчилж өгөв. Түшмэл ч Филипийн гэрчлэлийг хүлээн авчээ. Бас тэрээр Есүсийн загалмай ба амилалттай нь нэгдсэн хүний хувьд баптисм хүртэхийг хүсэв. Тиймээс тэр хоёр ус уруу орж, Филип түүнд баптисм хүртээжээ.(38) Филип бол өөрийн санаагаар бус, харин эхнээс дуустал Ариун Сүнсээр удирдуулдаг төлөвшсөн итгэгч байсан. Мөн ямар ч зарлигаар сайн мэдээг гэрчилж чадах бэлтгэгдсэн Библийн багш байв. Бурхан өөрийнхөө хүслээр дураараа амьдардаг хүнийг бус, харин Ариун Сүнсний удирдлагыг дуулгавартай дагадаг хүн болон бэлтгэгдсэн Библийн багшийг л нандинаар хэрэглэнэ.
Залбирал: Эзэн минь! Би хэзээ ч Таны удирдлагыг дуулгавартай дагаж чадах Ариун Сүнсээр дүүрэн итгэгч болохыг гуйж байна. Үнэнийг хайрласнаар үнэний Ариун Сүнсээр удирдуулахыг хүсэж байна.
Нэг үг: “Ариун Сүнсний удирдлага”