Шаардлагагүй бөгөөд мунхаг амлалт
Шүүгчид 11:29-40
Ингээд Иефта Аммоны хөвгүүдтэй тулалдахаар гол гатлав. ЭЗЭН тэднийг Иефтагийн гарт тушаалаа. (32)
1. Тэрээр хүсэл тэмүүлэл дүүрэн тулалдсан (29-33)
Бурханы сүнсээр дүүрсэн Иефта аммончуудын эсрэг тулалдаж эхэлсэн. Тэр шийдэмгий, урам зоригтой, Бурханы алдрын төлөө тулалдахад бэлэн байлаа. Сэтгэлийн энэ байдал дотроо тэрээр дэндүү яаруу амлалт өгсөн. Амлалт нь мунхаг байсан ч энэ нь ЭЗЭНд өөрийгөө бүрэн зориулж байгаагийн илрэл байсан. Энэ Иефтагаар дамжуулан Бурхан ажиллаж Гилеадчуудад агуу ялалтыг өгсөн. Ард түмэн Бурханы босгосон нэгнийг дэмжиж, нэг санаатай болох үед агуу ялалт ирдэг.
2. Бурхан юу хүсдгийг мэдэгтүн (34-40)
Иефта гэр бүл болон амьдралдаа эмгэнэл авчрах үнэхээрийн мунхаг амлалт өгсөн. Бурхан ийм амлалтыг хүсдэггүй. Иефта Бурханы өршөөл энэрлийг мэдэхгүй байсан учир хиймэл шүтээний ёс заншлаас үүдэлтэй амлалтаа буцааж авч чадаагүй. Охиноо золиослох шийдвэр гаргах нь, эсвэл насан туршид нь гэлэнмаагаар амьдруулахаар өргөсөн байлаа ч аль аль нь Бурханд мөргөл өргөх арга зам биш юм. Түүний төөрөлдсөн санаа бодол нь уйтгар гуниг уруу хөтөлсөн.Бид ч Библийг гүн гүнзгий судалснаар Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, бидний Бурхан юу хүсдгийг мэдэж, Түүний өмнө төлөв даруугаар алхах хэрэгтэй. (Мика 6:8)
Залбирал: ЭЗЭН минь, Таны зүрх сэтгэлийг танин мэдэхийг хүсч байна. Таныг дагаж амьдарна гэдэг нь юу болохыг мэдүүлж өгөөч. Уйтгар гуниг уруу хөтөлдөг мөргөлийн буруу арга замуудаас намайг холдуулж өгөөч.
Нэг үг: “ЭЗЭНий зүрх сэтгэлийг, Түүнд хэрхэн таалагдахыг таньж мэд”