Өдөр бүрийн хоол /2023.11.11/

Гологдсон нэгэн нь Бурханаар сонгогдсон байх нь бий

Шүүгчид 11:1-28

Гилеадын ахмадууд Иефтад –Чи бидэнтэй явж Аммоны хөвгүүдтэй тулалдвал Гилеадын бүх оршин суугчдын тэргүүн болно шүү дээ. Иймээс л бид чам уруу ирлээ гэв. (8)

1. Урьд нь тогтсон үзэл бодол чинь чамайг бүү сохлог (1-11)

Иефта нь дайчин зантай, төрөлхийн удирдагч байсан боловч түүний эх нь янхан байсан. Тийм учраас эцэг нэгт ахан дүүс нь түүнийг үл хүндэтгэж, гэрээсээ хөөсөн. Тэрээр жигшигдэж, гологдсон. Тийм боловч улс орны хямралын үеэр Өөртөө үйлчлүүлэхээр Бурхан түүнийг дуудсан. Гилеадын ахмадууд алдааг засахын тулд өөрсдийгөө даруу болгон Иефтагийн тусламжийг гуйн очсон. Иефта тэдний шударга бус хандлагыг сануулахад ахмадууд маргалдаагүй, Иефтатай гэрээ байгуулсан. Тийнхүү Иефта үндэсний тэргүүн буюу жанжнаар эргэн ирсэн.Бид ч мөн Бурханы сонгосон нэгнийг үгүйсгэхгүйн тулд болгоомжтой байх хэрэгтэй.

2. Бурханы сүнсээр хүчирхэгжив (12-28)

Бурханы Сүнсээр урам зориг ба хүчийг авсан Иефта дайсны талтай холбоо тогтоож эхэлсэн. Тэр айсан ч үгүй, тээнгэлзсэн ч үгүй. Аммончууд израильчуудын оршин буй газар нутгийг өөрсдийнх нь хэмээн мэдүүлэхэд Иефта Бурханаар удирдуулсан түүхээрээ хариу барьсан. Тэдний хиймэл шүтээнүүдийн эсрэг Библи дэх Бурханы тухай дурдан эсэргүүцсэн. Түүний зоригтой, мэргэн ухаантай байдал ЭЗЭНий Сүнсээр дамжуулан түүнд өгөгдсөн юм.Бурхан Өөрийн сонгосон нэгнээ удирдсаар байдаг.

Залбирал: ЭЗЭН минь, миний урьдаас таамаглан, тогтсон санаа бодол Таны ажлаа хийхийг хүсэж байгаа нэгнийг зөвөөр харахад саад болдог. Таны хүсэл тааллыг харах нүдийг өгөн, Таны ажлыг дэмжихэд туслаач.

Нэг үг:  “Бурханы ажлыг харах нүдтэй байгтун”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.11.10/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.11.13/