Та нарын төлөө Аврагч мэндэллээ
Лук 2:1-20
Гол эшлэл 2:11
1. Цезарь Август ямар зарлиг гаргасан ба зорилго нь юу вэ (1-2)? Түүний тушаал хэр их хүчтэй байсан бэ(3)? Иосеф бүртгүүлэх гэж хэр хол явах болсон бэ(4)? Энэ үед Мариагийн байдал ямар байсан бэ(5)? Тэд Бетлехэм рүү явсан нь ямар үгийн биелэл вэ (Мик 5:2)? Цезарын эрх мэдэл болон Бурханы удирдлага хоёр нь ямар холбоотой байна вэ?
2. Тэд Бетлехэмд байхад Мариад юу тохиолдсон ба яагаад хүүгээ малын тэвшинд тавьсан бэ(6-7)? Бурханы Хүү Есүс яагаад ийм газар тавигдсан бэ(Ис 53:4, 2Ко 8:9 Мт 8:17)?
3. Эзэн Бурхан хамгийн түрүүнд Аврагчийн мэндэлсэн мэдээг хэнд дамжуулсан бэ(8-9)? Энэ сайн мэдээний хүрэх хүрээ болон баяр хөөрийн хэмжээ хэр их вэ(10)?
4. Тэнгэрэлчийн дамжуулсан үлэмж баярлуулах сайхан мэдээ нь юу вэ(11)? Аврагч хэний төлөө мэндэлсэн бэ? Аврагч нь бүх хүнийг юунаас аврах вэ? Аврагч Эзэн Христ хүмүүст хэрхэн үлэмж баяр хөөрийг өгөх вэ (Гал 3:13, Еф 2:5, Кол 1:13-14, Евр 2:14-15)
5. Христийг танин мэдэх бэлэг тэмдэг нь юу вэ (12)? Энэ тэмдэгт илэрсэн Христийн зан чанар болон Бурханы авралын ажлаа хийдэг арга нь юу вэ? Гэнэт тэнгэрээс ямар дуу эгшиглэсэн бэ (13-14)? Христ мэндэлсэн нь Бурхан ба хүмүүст тус бүр ямар утга учиртай вэ? Тэнгэрэлч явсны дараа хоньчид яасан бэ (15-17)? Аврагчтай уулзсан тэдний баяр хөөр ямар байсан бэ (18-20)?