Авралын эвэр, Мандах Нар Есүс
Лук 1:57-80
Гол эшлэл 1:69, 78
“Бидний төлөө авралын эврийг зарц Давидынхаа гэрт Тэр босгов. Ийн Бурхан маань нигүүлсэнгүй өршөөлөөр Дорнын гэгээ дээрээс бидэнд айлчлан ирэх нь”
Энэ зарлигаар Бурханы өмнө зөвт байсан Захариа болон Елизабетийн талаар мөн Ариун Сүнсээр дүүрсэн Захариагийн дууллын талаар илүү суралцах болно. Хэдий хүүхэдгүй хүүсэр мөн нас дээр гарсан хэдий ч тэд Бурханд бүх итгэл найдвараа тавьж байсан. Тавь гаруй насыг зооглож нас тогтсон Захариа залуу хүн адил Бурханыг магтан дуулж буй нь гайхмаар хэрэг бөгөөд шүлэглэн өгүүлэх магтаал нь түүний баяр хөөрийг бүрэн илэрхийлэх байхаа. Мөн гайхмаар нэг зүйл нь түүний магтаал дуу нь Бурханы нигүүлсэл, Түүний хайр, Давидын гэрт босгох Авралын Эвэр, Дорнын гэгээ буюу Мандах нарны талаарбайсан юм. 1. Иоханы нэр57-58 57Елизабетийн төрөх цаг нь болж хүү төрүүлэв. 58ЭЗЭН Елизабетд өршөөлөө агуу ихээр үзүүлснийг түүний хөршүүд нь болон садан төрлүүд нь сонсож мэдээд хамтдаа баярлажээ.Та бид ч мөн адил итгэл нэгт ах, эгч, дүүс, найз нөхдийнхөө хайр ивээлээс хамтдаа хуваалцаж түүндээ баярлан хөөрдөг хүмүүс байхыг би хүсэн гуйж байна.59-63 59 Ингээд найм дахь өдөр нь тэд хүүхдийг хозлохоор ирээд, хүүг эцгийнх нь нэрээр Захариа гэж нэрлэх гэхэд нь. 60Түүний эх – Үгүй, тэр Иохан гэж дуудуулна гэв. 61 Тэд түүнд –Төрөл садан дотор чинь ийм нэртэй хэн ч байхгүй шүү дээ гээд, 62Хүүг хэн гэж нэрлэхийг хүсэж байгааг эцэгээс нь дохио зангаагаар асуусанд 63Захариа самбар гуйж дээр нь “Түүний нэр нь Иохан” гэж бичихэд бүгд гайхан хоцров. Хозлох гэдэг нь хүүхдийн амьдралыг Бурханд өргөж даатгаж буй уламжлалт үйл явдал юм. Мөн эндээс үзвэл тэд уламжлалаа дагаж хүүд үлэмж ивээгдсэн Захариагийн нэрийг өгөхийг хүссэн. Елизабет болон Захариаг харвал тэд Бурханы өмнө зөвт байсан бөгөөд эцэс хүртлээ ЭЗЭНий үгийг дагаж байна. Бид Бурханд итгэх нь амархан.Түүнийгээ бусдад хэлэхдээ ч амархан. Харин итгэл нь дуулгавартай байдлаар илэрдэг гэдгийг бид мэддэг билүү? Хэдий Захариад өөрийн нэрийг хүүдээ өгөхийг хүссэн хүсэл, мөн олон жилийн Еврей үндэстний уламжлал байсан ч түүнийгээ үгүйсгэсэн.Тэрээр хэцүү байсан ч Бурханыг тэнгэрэлчийн хэлсэн үгсийн дагуу дуулгавартай эхлэхээс дуустал дагаж байна. Хатуу уламжлал, таниас гарах золиос байсан ч та бүхэн Бурханы дотор итгэл хийгээд дуулгавартай байдлаар дүүрэн байж чадахыг хүсэн гуйж байна.64Тэр даруй түүний ам нээгдэн, хэл эвлээд Бурханыг магтан ярьж эхэлжээ. Бурханыг дуулгавартай дагасан Захариа энгийн хэн ч харсан гайхмаар. Хөгширсөн хэдий ч Бурханыг магтан дуулж эхлэв. 65Эргэн тойронд нь амьдрагсад бүгд айдаст автаж, Иудейн уулархаг нутаг даяар энэ бүхний тухай яриа болж байлаа. Энэ хүү маргаангүй Бурханаас өгөгдсөн дуудлагатай нэгэн байсан бөгөөд 66Үүнийг сонссон бүхэн зүрхэндээ хадгалж –Энэ хүүхэд тэгвэл яах бол? гэцгээж байв. ЭЗЭНий мутар гарцаагүй түүний хамт байлаа. ЭЗЭН Өөрийн сонгосон нэгнийг хэзээ ч орхидоггүй бөгөөд эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлэн Иохантай хамт байсан. ЭЗЭН мөн таныг ч бас эхийн хэвлийд бүрэлдэхээс эхэлж мэдэж байсан бөгөөд таныг тэр л үед сонгон дуудсан юм. Захариа Елизабетынхтай адил итгэлээр та бүхэн дүүрэн байх болтугай хэмээн ерөөж байна.2. Бурханыг магтсан Захариа67Эцэг Захариа нь Ариун Сүнсээр дүүрч, эш үзүүлэн,. Захариа 9 сарын турш хэлгүй байсан бөгөөд энэ хугацаанд ярихыг хуваалцахыг хүссэн зүйлс ямар их байсан болоо. Түүний ам нээгдэн, хэл эвлэж ярьж эхлэхдээ энгийн ойр зуурын үг ярихыг хүссэнгүй. Магадгүй 9 сарын турш ЭЗЭНий үгэнд л анхаарлаа хандуулж, өөрийн үл итгэлийг гэмшин, эхнэрээ халамжилж, өдөр бүр хүүгийнхээ төлөө залбирч талархаж, юу юунаас илүү гайхалтай авралын амлалтаа биелүүлж Мессиаг илгээж буй Бурханыг тунгаан бодож магтаал талархлаар дүүрэн байсан байхаа. Захариа яагаад Бурханыг магтсан бэ? Түүий дууллыг харцгаая. 68-р зүйлийг үзээрэй. “-Израйлын Бурхан ЭЗЭН магтагдах болтугай! Тэр бидэн дээр ирж, Ард түмнийхээ төлөө золилтыг гүйцээсэн юм”.1-рт ЭЗЭН гэмийн хүлээсэнд байгаа бидэнд туслахаар эргэн ирж золилтыг гүйцэсэн гэсэн үг юм. Бурхан 400 гаруй жилийн турш эш үзүүлэгч, Түүнтэй харилцаа тогтоох хэнийг ч Израйль уруу илгээгээгүй бөгөөд чимээгүй байсан юм. Энэ нь Исаиа 59:1-2 дээр хэлсэнчлэн Түүний мутар биднийг аварч чадахааргүй богинодоо эсвэл Түүний сонор нь сонсож чадахааргүй дүлий учраас биш юм. Харин бидний хилэнц бид нарыг Бурханаас хагацуулан бидний нүгэл Түүний нүүрийг биднээс далдалжээ.Ийм үед бүх Израйль ард түмэн сүнсээр доройтож Бурхан биднийг орхисон гэсэн бодолоор дүүрэн байсан. Гэсэн хэдий ч биднийг ийм гэмтэй сул дорой байдалтай нь орхилгүй Бурхан эргэн ирсэн юм. Эргэн ирээд зогсохгүй бидний төлөө гэмийн боолчлолоос чөлөөлөхөөр Тэрээр золилтыг гүйцээжээ. Тэгвэл золилт нь юу вэ?Гэмийн боолчлолд байсан биднийг чөлөөлөх арга нь зөвхөн золилт байсан юм. Тухайн үед боолын үр хүүхэд нь боол болдог. Боол нь эд бараа шиг үзэгддэг байсан. Тиймээс боолоос чөөлөлөгдөх хоёр л зам байсан нь эзэн нь өршөөж суллах, эсвэл хэн нэгэн маш их төлөөсөөр тухайн боолыг чөлөөлөх байсан юм. Энэ асар их хэмжээний төлөөсийг золилт гэдэг. Бурхан Есүсийн үхлээр золилт хийж биднийг Сатаны гэмийн боолчлолын гинжнээс чөлөөлсөн юм.2-рт 69-р зүйлийг үзээрэй. “Бидний төлөө авралын эврийг Зарц Давидынхаа гэрт Тэр босгов”. Лук 11:20-22“Гэвч Бурханы хуруугаар чөтгөрүүдийг зайлуулсан. Тиймд Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна. Бүрэн зэвсэглэсэн хүчтэй эр эдлэн газраа хамгаалвал өмч хөрөнгө нь амар тайван байна. Харин түүнээс илүү хүчтэй нэг нь ирж, түүнийг довтлон дийлэхдээ, өөрийнхөө найдварыг тавьж байсан бүх зэвсгийг нь түүнээс булаан авч, олзоо тараах болно”. Сатан өөрийн талбайг хамгаалж байхад бидний ЭЗЭН Бурхан түүнээс илүү хүчтэй Нэгэнийг бидэн лүү илгээх бөгөөд түүнийг довтлон дийлж биднийг гэмийн хүлээснээс аврах болно. Тэгвэл яагаад Бурхан сатаныг бут цохих Нэгэнийг илгээсэн бэ?Илчлэлт 13:1 дээр Сатаныг 7-н толгойтой 10-н эвэртэй эвэр бүр дээрээ титэмтэй хэмээжээ. Долоон толгойтой гэдэг нь тэрээр төгс ухаантай гэсэн үг бөгөөд 10-н эвэртэй эвэр бүр дээрээ титэмтэй гэдэг нь түүний эвэр бүр өөр өөрсдийн сүлбэх чадвараараа хамгийн мундаг нь гэсэн үг юм. Энэ дэлхийн хүмүүс сатаны эвэрт сүлбүүлж үхлүүд хоосон амьдралаар амьдрах нь олон байдаг нь ямар харамсалтай. Би ч мөн Сатаны тэр эвэрт сүлбүүлж үхлүүд явсан үе надад маш их байсан. Сатаны эвэр нь маш олон сайхан нэртэй байдаг бөгөөд эдгээр нь: ухаалаг утас, компьютер тоглоом, сошиал нэтворк буюу фэйсбүүк зүүгдэхээрээ салахад бэрх байдаг аппликэйшнүүд юм. Мөн маш том нэгэн жишээ нь ижил хүйстэнүүд юм. Тэд маш их хүчийг авч байгаа. Мөн чанараараа эрэгтэй эмэгтэй хэмээн гэр бүл болж амьдрах ариун ёсыг уландаа гишгэж, өөрсдийн бузар хүсэл тачаалыг дагаснаа бусдад хүний эрх хэмээн тулгаж байна. Өөрсдийн аймшигт гэмээ хуулийн дагуу зөвшөөрүүлж байна. Америкт тоотой хэдэн мужаас бусад бүх газар 2015 оноос ижил хүйстний гэрлэлтийг хуульчилж өгсөн. Мөн маш олон улсууд үүнийг зөвшөөрч эхэлж байгаа. Олон толь бичгүүд гэрлэлт гэх тодорхойлолтдоо эрэгтэй эмэгтэй хүн гэсэн хүйсийн заалтыг авч хаясан байна.Тэгвэл Бурхан ийм сатаныг ялан дийлэхээр, та бүгдэд ялалтыг авчрахаар Есүсийг илгээжээ.Дуулал 132:17 “Тэнд Би Давидад эврийг ургуулна. Би тослогдогчдоо дэнлүү бэлтгэнэ”. Тэрээр амласан ёсоор Давидын гэрт Авралын эврийг босгосон юм. Эвэр нь ХГ-нд хүч чадлыг бэлэгддэг. Бидний ЭЗЭН Давидын гэрт босгосон Авралын Эвэр нь сатанаас илүү агуу хүчтэй юм. Мөн 2Сам 7:13-д “Би Түүний хаанчлалын сэнтийг мөнхөд тогтооно”хэмээжээ.Та магадгүй бардам зан, хүсэл тачаал, айдас үзэн ядалт, аминч сэтгэл, шунахайрал, атаа жөтөө, уур уцаарын эвэрт сүлбүүлсэн байгаа биш биз дээ? Та үүнийгээ байдаг зүйл хэмээн эндүүрч шархдсан яваагаа мэдэхгүй байгаа биш биз дээ? Та өөрийн хүчээр шархаа эдгээхийг хичээж шаналж яваа биш биз дээ? Бид хэзээ ч өөрийн хүч чадлаар гэмийн хүлээснээс тайлагдаж, энэ шархыг эдгээж чадахгүй юм. 71-ийг үзээрэй. “Энэ нь дайснуудаас маань болоод Биднийг үзэн ядагсдын гараас аврах аврал бөгөөд”.Энд дайснууд болоод, үзэн ядагсад нь Ефес 6:12 болон 1Петр 5:8-ийг үзвэл муу ёрын сүнснүүд хийгээд диавол юм.Тиймээс сатанаас ч илүү хүчирхэг Авралын Эвэр ЭЗЭН Христ дээр ирээрэй хэмээн танаас хүсэн гуйж байна. Түүний босгосон эвэр нь хамгийн хүчтэй бөгөөд бүгдэд авралыг өгөхөөр босгогдсон юм. Бид хэзээ ч өөрсдийн хүч чадлаар сатаныг дийлж чадахгүй. Зөвхөн Авралын Эвэр болсон Христ Есүсл таны сүлбэгдсэн аймшигтай шархыг эдгээж өөрийн аврал амар тайвныг өгөх болно.72-7372Өршөөлийг өвгөдөд минь үзүүлж, Өөрийн ариун гэрээг дурсахын тулд юм.Тэрээр бидний сул дорой гэмтэй байдлыг үнэхээр өрөвдөн өршөөж уучилсан бөгөөд өөрийн гэрээг дурссан юм. 73Бидний эцэг Абрахамд тангарагласан тангараг нь тэр гэрээ юм.Тэрээр тангарагласан бөгөөд хэзээ ч амлалтаасаа буцдаггүй.Тэгвэл ЭЗЭН биднийг аварсан шалтгаан нь юу юм бэ?74-75 74Бид дайснуудын гараас аврагдаж Айдас түгшүүргүйгээр 75Ариун ба зөвт байдалд Үүрд Түүний өмнө үйлчлэхийн тулд болой.Тэрээр бидэнд Түүнд үйлчилж амьдрах гайхалтай зорилго ба ерөөлийг өгчээ. Бид Түүнд итгэж гэмшсэнээр аврагдах бөгөөд бид Түүнд үйлчлэн Түүнийг дагаж амьдрахгүй бол хуучин гэмт амьдралдаа улам гүнзгийгээр унах аюултай юм. Гэмдээ хүлэгдсэн байсан биднийг энэ дэлхийн зугаа цэнгэлээс холдуулж агуу Ариун Нэгэнийг магтах хүндлэх Түүний үгийн дагуу амьдрах гайхалтай ивээлийг өгсөн ЭЗЭНд бүх магтаал хүндлэл нь байг. Та бодож үзээрэй бусдад хайрыг тараах бусдад өөрийнхөө баяр хөөрийг хуваалцахаас илүү утга учиртай амьдрал энэ хорвоод бий гэж үү? Бид үүний төлөө бүтээгдсэн бөгөөд зөвхөн Бурханы дотор алхсанаар бид гэмийн хүлээснээсээ бүрэн тайлагдаж, аз жаргал амар тайвнаар дүүрэн ЭЗЭНий бидэнд өгсөн тэр ивээлтэй амьдралаар амьдарч чадах юм.76-77 76Хөвүүн, чи Хамгшийн Дээд Нэгэний эш үзүүлэгч гэж дуудагдах нь Чи замыг бэлдэхээр ЭЗЭНий өмнө явж, 77Нүглийнх нь уучлалаар авралын мэдлэгийг Ард түмэндээ өгөхийн тулд юм.Энэ хэсэг нь Баптист Иоханы үүргийн тухай хэлж байна. Тэрээр Хамгийн Дээд Нэгэний өмнө явж замыг нь бэлдэх бөгөөд гэмшлийн үгийг тунхаглах юм. Ингэж гэмшилийг тунхагласнаараа Аврагч ирэх үед бүгдэд авралыг өгөхийн тулд болой. Бурханд итгэсэн хэдий ч гэмшилгүй байх нь Биднийг өөрийн цусаараа гэмээс аварсан Христ Есүсийг үгүйсгэж байгаа хэрэг юм.Тиймээс итгэлээр аврагдана гэдэг нь бидний төлөө Есүс загалмайд цовдлогдсонд итгэх итгэлийг зааж байна. Орчин үед зөвхөн Христ Есүст итгэ тэгвэл аврагдах болно гэж тунхагладаг сүм чуулган олширсон байна. Ингэж гэмшлийг орхигдуулвал бидний авралын дараах амьдрал утга учиргүй болох юм. Яагад гэвэл гэмшил байхгүй бол бид хуучин гэмтэй байхдаа явдаг байсан харанхуй замаараа явсаар байх юм.Бусдын гэмийг хөндөлгүй хувийн хэрэг гэж орхигдуулдаг энэ нийгэмд бусдад Иохан адил гэмшлийн үгийг тунхагладаг хүмүүсээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна.78-79-р эшлэлийг үзээрэй. 78Ийн Бурханы маань нигүүлсэнгүй өршөөлөөр Дорнын гэгээ дээрээс бидэнд айлчлан ирэх нь. 79Харанхуй хийгээд үхлийн сүүдэрт суугсдын дээр гийж Хөлийг маань амар тайвны замд чиглүүлэхийн тулд юм.Дорнын гэгээ гэдэг нь зүүнээс мандах гэрэл буюу Мандах Нарыг заажээ. Яг нар мандахын өмнө хамгийн харанхуй байдаг. Харин нар мандах үед бүх харанхуй арилдаг. Монголчууд хийморийн овоон дээр мандах нартай уралдан гарч Мандах Нарыг харж урам зоригийг авч уухайлдаг. Нар мандах үед бүх харанхуй арилж,Мандах Нарыг харсанхүмүүс урам зориг итгэл найдвараар дүүрдэг. Энэ дэлхийн хүмүүс харанхуйд үхлийн сүүдэрт айдастайгаар амьдардаг. Тэд өдөр бүр маргаашийн зүйлсэд санаа зовдог. Яагад гэвэл тэр сууж буй харанхуйд бузар муу муухай бүхэн харагддаггүй тиймээс тэдэнд маргаашд итгэх итгэл байдаггүй. Юу хаанаас гарч ирэх бол гэсэн айдсаар дүүрэн байдаг. Харин Гэрэлд гарч ирж амьдарвал сайн муу бүгдийг ялгаж чадах болно. Дорнын Гэрэлд гарч ирснээр бид сайныг дагаж чадах бөгөд гэрэлд амар тайван, хүсэл найдвараар дүүрэн амьдрах юм. Малахи 4:2-т “Гэвч Миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар мандах бөгөөд түүний гэрэл эдгээх туяагаар гийгүүлнэ. Та нар урагш явж, хашаанаас гарсан тугалууд мэт харайлгах болно.”гэж бичигджээ. Тэрээр Дорно зүгээс гийх Гэгээбуюу зүүн зүгээс Мандах Нар бөгөөд Сатаны эвэрт сүлбүүлсэн шархыг тань эдгэрлийн гэрлээрээ эдгээх болно. Харанхуйд байгаа бидэнд гэрлийг тусгаж гэрэлд амьдрах итгэл хүч чадлаар дүүргэх юм. Энэ дэлхий нь сүнсний хувьд харанхуй бөгөөд өдрийн цагаар хумсаа нуусан муур адил байж шөнө дөлөөр өөрийн хорон мууг гүйцэлдүүлдэг. Энэ харанхуй дэлхийд байгаа бүхэн ЭЗЭНий гэрэлд нуугдаж үл чадна.Харанхуйд туйлдаж ядарсан, аймшигт сатаны эвэрт сүлбүүлсэн хүмүүсээ ЭЗЭН дээр ир Тэр шархыг тань харуулах бөгөөд Өөрийн гайхалтай эдгэрлийн гэрлээрээ эдгээх болно.ЭЗЭН минь та эдгэрлийн гэрлээ бидний амьдралд дүүрэн байлгаж хөлийг маань амар тайвны замдаа чиглүүлж өгөөч хэмээн Танаас хичээнгүйлэн гуйж байна.Дүгнэлт:Бурхан биднийг харанхуйд тэмтчин явахад, бид гэмээрээ бузар муугаараа Түүнийг өөрсдөөсөө халхалсан байхад буцан ирсэн юм. Авралын Эвэр болсон Есүст итгэж Түүгээр дамжуулан сатаны хүчийг бут цохиж ялалт байгуулж амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Биднийг тэр аврагдах зохистой учраас бус үнэхээр өрөвдөн хайралсандаа аварсан юм. Өөрт ирэгч хэнийг ч тэрээр хүлээж авах болно. Түүнийг дагаж Түүнд үйлчилж Түүний хайрыг бусадтай хуваалцаж амар тайван дотор айдас түгшүүргүйгээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Мөн дээрээс айлчлан ирэх Дорнын гэгээ болсон Христийн талаар суралцлаа. Тэрээр өөр дээрээ ирэгч хэнбугай ч бай эдгэрлийн гэрлээ тусгаж өөрийн Авралдаа оруулах юм. Түүнд итгэж амар тайвны замаар удирдуулж амьдарч чадахыг би хүсэн гуйж байна.Бүх хүндэтгэл алдар магтаал нь ЭЗЭНд, харин ивээл нигүүлсэл хайр нь бид бүхэнд байх болтугай.Би 1992 оны 8 сарын 23нд Дарханд Лхагвабатын гэр бүлд айлын бага хүү болон мэндэлсэн. Намайг төрөөд удаагүй байхад аав минь Миссионер хоньчинтой уулзаж Бурханд итгэх итгэлийн замаар явж эхэлсэн. Багаасаа дутах зүйлгүй аав ээжийн хайраар дүүрэн өссөн. Цуглаанд аав ээжийгээ дагаж явдаг хэдий ч хэзээ ч зарлиг сонсдоггүй зөвхөн дууг нь хаяа сонсож ихэвчлэн зүгээр л тоглоод л явж байдаг хүүхэд байлаа. Сэтгэгдэл уншаад уйлах хүмүүсийг ойлгодоггүй. Библийг яах гэж уншиж заагаад байгааг ч мэддэггүй байсан юм.Багаасаа математик физикт сонирхолтой байсан учраас том болоод Математикаар л явна даа гэж боддог байлаа.Харин төгсөж мэргэжил сонгох үед Математикийн багш минь чи над шиг багш болоод л дуусна өөр мэргэжил сонго гэж хэлсэн. Харин цуглааны Айнбоо хоньчин электроникийн мэргэжил ирээдүйтэй гоё гэж хэлсэнээр би өөрийн өмнө бараг сонсож байгаагүй миний хувьд шив шинэ мэргэжлээр би МУИС-д элсэн оржтөгссөн.Эхний жил энгийн өнгөрсөн ч хоёроос дөрөвдүгээр курсдээ Бурханы ивээлээр би Улсын Электроникийн олимпиадад багаар болон ганцаарчилсан төрлөөрнийт 3-н алтан медаль авсан. Миний хувьд боложгүй ч Бурханд боломжтой байсан учраас би чадсан. Хэдий ЭЗЭН надад өөрийгөө үргэлж гэрчилж харуулж байсан ч би найз охинтой болж, тамхи татаж, архи ууж, найзуудтайгаа хичээлээ таслан комьпютер тоглож, завхайрч, үргэлж хоньчиндоо завгүй хичээлээ хийж байна гэж хэлэн бэлтгэл хичээл, анхан шат, шавийн хичээлийг тасалдаг байлаа.Харин ЭЗЭН надад хувиршгүй хайраа харуулж 2012оны намрын библийн конференцоор Аавын агуу хайр зарлигаа өгч намайг гэмтэй хичнээн их өөрийн аз жаргалыг хөөж явсаныг минь ойлгуулсан юм. Ингээд би тогтмол библийн хичээл хийж Бурханыг илүү суралцаж 2013 оны ХБК-оор хоньчиноор боссон. Би Бурханд тууштай үйлчлэх шийдвэр гаргаж цуглаандаа хөтлөгч хийж, найрал дуунд үйлчилж, магтаалын багт орсон.2014онд би ахлах ангиасаа буюу 2007 оноос эхлэж гуйж эхэлсэн гуйлтын сэдэвтээ хариу авсан юм. Энэ гуйлт минь гадаадад суралцах байлаа. Би Солонгос улс руу явахаас өмнө өөрийгөө маш сүнслэг байна хэмээн бодож өөртөө бардаж байсан юм. Гэтэл би Солонгос улсад очоод энэ байдал минь орвонгоороо эргэсэн. Би Солонгос хэл мэдэхгүй учраас зарлиг ойлгодоггүй мөн үйлчлэл надад юу ч байхгүй болсон. Монголд байхад байсан Бурханд үйлчлэх сэтгэл минь хэзээ ч дуусахгүй гэж бодож байсан. Яг л сурсан хичээлээ дахиж сурдаггүйтэй адил би сүнслэг байдлыг хичээл мэт бодож байжээ. Нэг жилийн хугацаанд зөвхөн Солонгос хэл сурсан бөгөөд зарлигийг 70-80 хувьтай ойлгох хэмжээнд очсон. Би Библийн Конференцэд зориулж 3-4 удаа сэтгэгдэл бичиж 2-3 удаа өргөлийн дуу дуулсаныг эс тооцвол 3 жилийн хугацаанд надад өөр Бурханд үйлчлэх үйлчлэл байгаагүй.Би Захариа Элизабет адил удаан гуйсан гуйлтандаа хариугаа авсан. Гэтэл яасан бэ? Түүний үгийг бүрэн дагаж чадаагүй. Бурхан намайг тэр газар илгээсэн би тэнд үйлчлэхээр очсон гэдгээ мартсан. Хичээлээ дийлэхгүй санагдах үед бүр тэнд очих нь Бурханы хүсэл байсан эсэхэд ч эргэлзэхэд хүрсэн. Харин Захариа Элизабет хоёрыг харвал тэд эхнээс дуустал Иоханд нэр өгөхөд хүртэл Бурханы үгийг дагасан. Би буцаж ирээд гэмийн мэдрэмжгүй дэлхийн хүн шиг байлаа. Үүнийгээ хараад гэмших ёстойгоо мэдэж байсан ч гэмших сэтгэл байхгүй байсан юм. Харин НБК-оор явж Канадаас ирсэн илгээлтэнийн эзний түүхийг сонсоод би өөрийн гэмшээгүй хамгийн том гэмээ олж харсан юм. Тэр бол би илгээлтээр яваад илгээлтийн эзэн шиг амьдарч чадаагүй явдал байлаа. Би зүгээр л тэр хүнд талархлаа хэлэхээр очих үед гэмшил амар тайвнаар дүүрч баярын болоод гэмшлийн нулимсанд би дарагдсан юм. Би зүгээр л уйлаад байсан. Тэр үед нэг зүйлийг би ухаарсан юм. Бурхан биднийг өөрийн ажилдаа хэрэглэхээр дууддаг. Харин би тэр дуудлагыг өөрийн болгож өөрчилжээ. Та над шиг Бурханы дуудсан дуудлагыг үгүйсгэж амьдарч байгаа биш биз дээ? Хэрвээ та Бурханы дуудсан дуудлагад итгэж байгаа бол Захариа Элизабет адил эхнээс дуустал Түүний үгийн дагуу амьдраарай хэмээн хүсэн гуйж байна. Би ахиж ийм алдаа гаргахыг хүсэхгүй байна. Бурханд итгэгч хүн нэг бүр илгээгдэхээр дуудагдсан. Энэ дэлхийн зах хязгаар хүртэл сайн мэдээг Есүс Христ бидний төлөө мэндэлснийг дуулгахаар дуудагдсан. Тиймээс энд байгаа хүн нэг бүр ЭЗЭНий сайн мэдээг үргэлж тунхагладаг хүмүүсээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна.Ганц үг: Авралын эвэр Мандах Нар, Цорын ганц аврагч Есүс Христ ЭЗЭН Амен