ЗӨВИЙН ХААН
Исаиа 32:1-8
“ Үзэгтүн хаан нь үнэн зөвөөр хаанчлан, ноёд нь шударгаар захирна.” (1)
1. Үнэн зөвөөр хаанчлах хаан (1)
Исаиа зөнчийн амьдарч байсан тэр үеийн хаадын шударга бус байдлаас болж ард түмэн маш их зовж зүдэрч байв. Ийм нөхцөл байдлын дунд Исаиа хожим ирэх хаан Мессиагийн хаанчлалын онцлог бол үнэн зөвт чанар юм. Удирдагч нь зөв учраас бүх ноёд, албан хаагчид нь хээл хахууль, худал хуурмагаас татгалзан зөв шударгаар ажиллах болно. Тиймээс Түүний хаанчлалд эд хөрөнгө, нийгэмд эзэлсэн байр суурийг үл харгалзан зөвхөн зөв хүн л зөвшөөрөгдөнө. 2. Амралт ба мэргэн ухааныг өгдөг Хаан (2-7)
Мессиа бол хүн бүрийн салхинаас хоргодох газар, шуурганаас халхлах халхавч мэт, хуурай газрын усны суваг мэт, ангасан газар дахь өндөр хадны сүүдэр мэт байх болно. Энэ дэлхийн амьдралын шуурганд ядарч зүдэрсэн хүмүүс энэ Хаан дээр очиход үнэн амгалан ба амралтыг эдлэх болно. Мөн Мессиа нь хүмүүст сүнслэг мэргэн ухааныг зөвшөөрч, Бурханы талаар мэдлэгтэй болгоно. Хараатай хүний зүрхний мэлмий нь гэрэлтсэнээр Бурханыг харж, сонсох чихтэй нь сонсож, Бурханы үгийг сайн сонсох болно. (3) Яаруу хүн үнэнийг ухаардаггүй байсан мунхаг байдлаасаа ангижирч, жинхэнэ үнэнийг маних болно. Тэгэхэд бид ялгах чадвартай болж, тэнэг хүнийг эрхэм хүн гэж дуудахгүй болно. Хэлгий хүний хэл нь тод, хүчтэйгээр Бурханы үгийг тунхаглах болно.
Залбирал: Эзэн минь, Зөвт бус энэ дэлхийд ядарч зүдэрч байгаа бидэнд зөвийн Хаан, амар тайвны Хааны захиргааг зөвшөөрсөнд баярлалаа. Намайг Мессиагаар хаанчлаач.
Нэг үг: “Зөвийн хаан Есүс Христ”