СҮНСИЙГ ЦУТГАХ БУРХАН
Исаиа 32:9-20
“ Өндрөөс, бидний дээрээс сүнс цутгах хүртэл,…”(9-13)
1. Амарлингуй эмс ээ, (9-13)
Иерусалим хот сүйрэхэд эмэгтэйчүүдийн нөлөө маш их байв. Яагаад гэвэл тухайн үеийн эмэгтэйчүүд маш амарлингуй амьдарчээ. (9,11) Тэд юунд ч санаа зовохгүй, зөвхөн өөрсдийн биеийг чимэглэн, өөрсдийн хүүхдүүдээ л анхаардаг байв. Тэд ард түмэн болон нийгмийн асуудалд огт санаа тавихгүй, амиа бодон залхуурч амьдрав. Өөрсдийн ийм амарлингуй байдлаасаа болж Бурхан сануулсаар байхад ч ухаарахгүй, дэлхийн амьдралын баяр хөөр, зугаа цэнгэлд автагдан амьдарч байв. Эмэгтэй хүний ийм байдал нь эрэгтэйчүүд болон хүүхдүүдэд нөлөөлдөг. Эмэгтэй хүн хариуцлагатай, сүнсээр сэрэмжтэй байхаас шалтгаалан эрчүүд, гэр бүл, цуглаан, нийгмийн байдал өөрчлөглөнө.
2. Дээрээс сүнс цутгана (14-20)
Иерусалим Бурханы шийтгэлээс болж хоосрох болно. Гэвч үүний дараа тэд гэмшиж, Бурханы ивээлийг хүртэх болно. Чухам ямар ивээлийг хүртэх вэ? 15-р зүйлийг үзвэл Бурхан ариун сүнсийг цутгах болно. Тэгэхэд зэлүүд газар нь үржил шимтэй газар болж, Бурханы үнэн зөвөөр дүүрэх болно. Ариун сүнс бууж ирэхэд зэлүүд газар мэт байсан бидний сэтгэл нь амар амгалан, анир чимээгүй, аюулгүй, үржил шимтэй газар мэт болох болно. (17)
Залбирал: Эзэн минь, Залхуу, амарлингуй байдлаас болж миний сэтгэлд амар тайван байхгүй байна. Таны үгийг сонсож гэмшихэд туслаач. Дээрээс Ариун сүнсийг цутгаж өгөөч.
Нэг үг: “Гэмшихэд Ариун сүнс бууж ирнэ.”